hvvhdiinhee biye daah hvsliig ni bvv daranguil
Хүүхдийнхээ биеэ даах хүслийг нь бүү дарангуйл!
Биеэ даагаад өөрийгөө аваад явах чадвар орчин үеийн хүний хамгийн чухал шинж чанарт тооцогдох болсон билээ. Биеэ даасан хүн гэдэг нь өөрийн ажил болоод ахуй амьдралынхаа асуудлуудыг өрөөл бусдад тохолгүй өөрөө шийдвэрлэж чаддаг, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг найз нөхөд хамаатан садандаа үүрүүлэх гэж оролдолгүй зөвхөн өөрөө үүрч чаддаг хүн гэсэн үг.

Энэ бол маргаангүй маш үнэ цэнэтэй чанар. Харин энэ сайхан чанар эцэг эхээс өвлөдөггүй учраас хүүхэддээ бага балчир байх үеээс нь эхэлж бие даах чадварыг суулгаж өгөх ёстой. Өөрийнхөө проблемуудыг өөрөө шийдвэрлэх чадварыг нь хөгжүүлж эхлэхэд тохиромжтой нас бол “Би өөрөө” гэдэг нас /2-3 нас/, сургуульд орох нас /7 нас/, шилжилтийн үеийн нас /11-12 нас/, өсвөр нас /16-17нас/ байдаг.

Долоон нас шилжилтийн насыг бодвол биеэ даах чадварыг нь суулгахад илүү тохиромжтой байдаг /гормон нь толгойг нь эргүүлж саад болохгүй/, харин 16-17 нас бол – эцсийн боломж! Хэрэв энэ насандаа өөрийнхөө мэдэл, боломжийн хүрээний проблемоо шийдэж сураагүй бол /хэрэв “би өөрөө” гэх тоолонд нь эцэг эх нь төвөгшөөж ”нам дардаг” байсан бол/ ийм хүүхэд биеэ даах хүсэл ч үгүй хүн болж тэтгэвэртээ гартлаа эцэг эхийнхээ үгээр л амьдарна.

Хүүхэд 2-3 насандаа “Би өөрөө” гэж эхэлдэг нь чухамхүү энэ үед л бяцхан үр чинь өөрийгөө тусгаар хүн гэдгээ ухамсарлаж эхэлдэгтэй холбоотой юм. Ийнхүү “тусгаар тогтнолоо зарлан” бие даах чадварынхаа хэм хэмжээг шалган турших дуртай болдог. Би чадах нь уу, үгүй юу? Би ингэж болох уу, үгүй юу? Ээж аав юу гэх бол?Түүний хувьд үнэнхүү сонирхолтой тоглоом! Харамсалтай нь эцэг эх бид хүүхдийнхээ энэ байдлыг ойлгохгүй “хөл доор орооцолдлоо” хэмээн төвөгшөөх, “цаашаа бай” гэж загнах мэтээр биеэ даахаар оволзож байгаа хүслийг нь унтраадаг. Зарим эцэг эх “Хэлээд байхад албаар янз үзэж байгаа юм шиг...” гэж уурладаг нь бүр буруу. Хүүхэд тань янзыг чинь үзэх гэсэндээ бус, зүгээр л өөрийнхөө чадварыг, мөн өөрт зөвшөөрөгдөх хэмжээг тодорхойлох гэсэндээ л тэр шүү дээ. “Би ингэчихвэл юу болох вэ? Тэгвэл ингэе? Аанхаа, ээж уурлаж байна... Яадгийн үргэлжлүүлээд үзье – яахнуу. За за, больё, бүр загнадаг, зоддог юм байна, би загнуулахыг хүсэхгүй байна!” Ингээд биеэ даах хүсэл нь нэг хэсэг нам дарагдчихдаг.

Гэхдээ хүүхэд бол амьтан биш – торонд хийчихэж болохгүй. Мэдээжийн хэрэг цээрлэх зүйл байлгүй яахав: хулгай хийж болохгүй, худал ярих муухай, хов зөөх онцгүй гэх мэтээр бид хүүхдүүддээ цээрлэвэл зохих зүйлүүдийг зааж өгдөг, бяцхан хүүхэд ч үүнийг амархан ойлгож дөнгөдөг. Харин байнга “болохгүй” гэдэг үгийг сонсож байгаа нялх амьтан огт ойлгохоо больдог: “энэ хорвоод надад болдог зүйл гэж байна уу? Би юуг өөртөө зөвшөөрч болох юм бол?” Ухамсарт нь дандаа “болохгүй” гэх хорио цээрийн дохио суусан хүн хэзээ ч аз жаргалтай байж чаддаггүй...

Тэгвэл одоо яахав, хүүхэддээ бүхнийг зөвшөөрөөд л байх уу?

Либерал үзэлтэй эцэг эхчүүд хүүхдээ дураар нь байлгах нь элбэг, амьдрал өөрөө сургачихна гэж үздэг. Шалбааг битгий туул гээд байхад туулсан бол одоо яая гэхэв, нойтон гуталтайгаа яв даа, дараа нь тэгээд өвдөөд орондоо хэвтэнэ л биз... Гадаа тоглохдоо хүүхдүүдийг зодох дуртай бол – хэн ч чамтай найзалдаггүй байдалтайгаа эвлэрээд байж бай... Боловсролтой болох хэрэгтэй гээд байхад хичээлээ хийхгүй байсан – одоо тэгвэл зах дээр тэрэг түр дээ... Хүмүүжлийн ийм аргын сайн тал нь гэвэл хүүхэд өөрийнхөө хийсэн үйлдлээс гарах үр дүнг өөрөө хариуцах ёстой гэдгээ ухамсарладаг. Өнгөц харахад хатуу ширүүн, хүйтэн хандлага мэт боловч ийм эцэг эхийн хүүхэд балчир багаасаа эхлэн биеэ даасан бөгөөд насандаа байхааргүйхэрсүү ухаан суусан байдаг. Гэхдээ ийм байдлаар хүүхдээ хүмүүжүүлэхдээ хэмжээ хязгаартай үзэхгүй бол бас болохгүй. Хэтрүүлчихвэл сөрөг тал нь эерэгээсээ давамгайлаад явчих аюултай: өөрөөр нь ойлгуулах гэсэн биш хүүхдээ гэмтээж бэртээвэл яана? Сургуулийн өмнөх насны хүүхэд өөрийнхөө үйлдлийн үр дагаварыг урьдчилан тооцоолж хараахан чадахгүй учраас түүнд хэрээс нь хэтэрсэн хариуцлага үүрүүлж болохгүй нь ойлгомжтой.

Тэгвэл алтан дундажийг хэрхэн барих вэ?

Нэгдүгээрт, болох болохгүйн хил хязгаарыг маш тодорхойгоор зааглаж өгөх хэрэгтэй. Бүх зүйл хориотой ертөнцөд хүүхэд баяр баясгалантай байж чадахгүй учраас өөрийн эрхгүй эсэргүүцэл илэрхийлэн гөжүүдлэж эхэлнэ. Том хүн бид бол “хориогүй л бол – болно” гэдгийг мэднэ, харин хүүхэд – мэдэхгүй. Тэгэхээр бяцхан үр чинь туршилтаар л болох болохгүйг олж мэдэхийг хичээдэг. “Ээж телевизорыг балбаж болохгүй гэсэн... Шалыг балбавал яадаг юм бол? Халбагаараа ширээ балбахаар загнадаг, тэгвэл тоглоомоор балбаж болох уу, үзье...?” Харин томчууд бид түүний туршилт хийж болох болохгүйн хязгаарыг мэдэхийг хичээж байгааг ойлгохгүй “энэ ёстой янзын хүүхэд шүү, дандаа нерв барж байдаг...” хэмээн уурладаг.

Хоёрдугаарт, хүүхдийн хорхой, сониуч занг хөдөлгөхөөр үнэтэй цэнэтэй зүйлсийг далд хийж элдэв өдөөн хатгалтгүй орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хэрэв тавиур дээр гоё, харц татсан шил болор эд юмс байх юм бол яаж барьж үзэхгүй байж тэвчих юм бэ? Бариад үзлээ, хооронд нь харшуулсан чинь гоё дуугардаг юм байна, бүр чанга мөргөлдүүлье тэгвэл... өө, бас хагардаг юм байна...!

Тиймээс, эвдэрч хэмхрэх болон хүүхдэд аюултай зүйлсийг холхон шиг тавьчих юм бол олон асуудал, зөрчилдөөн, гомдол бухимдлаас зайлсхийж чадна. Нэг хэсэгхэн, хүүхэд юм мэдэхгүй байх үеийг анхааралдаа байлган давж, хүүхдийнхээ биеэ даах санаачлагыг нь төвөгшөөн боомилохгүй байж тэсвэл эцэг эх танд цаашид улам амар болно, хүүхэд чинь ч биеэ даасан, хариуцлагаа ухамсарласан, өөрийгөө аваад явж чаддаг хүн болж өснө.

Харин хатуу хорио цээрийн дор, эсвэл хэтэрхий халамжилснаар хүүхдийнхээ идэвхи санаачлагыг дарангуйлж өсгөвөл хүүхэд чинь нэг бол бүх насаараа гараасаа хөтлүүлэн амьдрах болно, эсвэл хоёр нүүртэн болж хувирна: гэртээ – томоотой дорой амьтан, гэрээсээ гадуур – “хулиган”, үгүй бол эсрэгээр, эцэг эхийнхээ дарангуйллыг эсэргүүцэн зөрүүдлээд эхэлбэл, гэртээ – “эсэргүү амьтан”, харин бусад хүмүүстэй – хөөрхөн ааштай, хайр татсан хүүхэд болж хувирдаг.

Хүүхэд өсөхийн хэрээр үргэлж эцэг эхийнхээ хараа хяналтан доор байхаа больж сургууль соёл, найз нөхөд гээд харьцааны хүрээ нь ихээхэн тэлж ирэхэд бие даах чадвараас нь гадна аюулгүй байдлаа өөрөө хангах асуудал нэмэгдэх учраас аюулгүй байдлын үндэс суурийг хэлж зааж өгөхөө мартав!

Мэдээжийн хэрэг, хүүхэд бүр өөр өөрөөр өсч хүмүүждэг, өөр өөр зан араншин, муу, сайн авъястай – тиймээс хүүхдийнхээ зан байдалд тохируулж хэрхэн хүмүүжүүлэхээ эцэг эх та нар л хоорондоо ярилцан шийдэх хэрэг. Би зөвхөн ерөнхий чигийг л өгч байгаа гэдгийг ойлгож байгаа биз... Учиргүй төгс эцэг эх болох гэж хичээх шаардлага байхгүй, зүгээр л эрүүл ухаантай, сайн ээж аав байхад л болно доо.

hytadiin marapond manai tamirchid oroltsono

Хятад улсын Жөн Хөү хотноо "Женкай" олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо. Энэхүү гүйлтэд манай есөн тамирчин уралджээ. Тодруулбал, Ц.Бямбажав, Б.Доржпалам, Д.Цэрэнпил, Л.Отгонбаяр, А.Акыт, Д.Гантулга, Г.Одхүү, Н.Мөнхбаяр, Л.Лхагва нар оролцсон байна. 2005 оноос хойш жил бүр зохиогдож буй тус марафонд 28 орны 25 мянга гаруй гүйгч гүйжээ. Эхний зургаан байрт шалгарсан гүйгчид шагналын эзэн болсон бол гүйлтэд оролцсон бүх тамирчдад зохион байгуулагчийн зүгээс дурсгалын зүйлс гардуулсан байна.

Tsastai shuurgatai baih nee

Маргааш  баруун зүгийн нутгийн хойд хэсгээр,  30-нд баруун болон төвийн нутгаар, 31-нд  нутгийн баруун өмнөд болон зүүн хэсгээр  бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд зарим газраар, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх  нутгаар  хүйтэрнэ.

 

Sweetyemotion Sarnai

“Sweetyemotion” хамтлаг долоо жил АНУ-д сурч, амьдарч оны өмнөхөн сурсан мэдсэнээ элэг нэгт монголчууддаа ирж тайлагнасан. Харин тоглолтоо АНУ-аар үргэлжлүүлж өдгөө тэндээ амьдарч байгаа. Тус хамтлагийн дуучин Ц. Сарнай, продеюср Чимбаа нар удахгүй аав ээж болохоор бяцхан үрээ хүлээж байгаа гэнэ. Дуучин бүсгүй оны өмнөх монголд хийсэн тоглолтоороо бие давхар байсан ч тийм гэж мэдэгдэхээргүй эрчтэй хүчтэй тоглолтоо тавьж байсан нь олны гайхшралыг түрүүлж буй биз. Тэрээр ирэх зун үрийн зулаа үнэрлэх бөгөөд АНУ-д амаржих юм байна.

2 shvvgch olimpiin erhiin sorilgod orno

Германы Дортмунд хотноо бөхийн төрлүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно. Маргааш эхлэх энэхүү тэмцээнийг FILA (Олон улсын чөлөөт бөхийн холбоо)-гийн олимпийн зэрэглэлийн 53 шүүгч шүүнэ. Эдгээр шүүгчдээс сорилго авч "Лондон 2010"-ын эрх олгох юм байна. Манай улсаас энэхүү сорилгод Зууны манлай шүүгч А.Басхүү, шүүгч Б.Төмөрбаатар нар оролцоно. Тэд өчигдөр Герман улсыг зорьжээ.

etseg ehiin anhaaralgvigees.....................

Санамсар болгоомжгүй байдал, эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас үүдэлтэй насанд хүрээгүй хүмүүс эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал цөөнгүй гарч байгаа. Үүнийг Нийслэлийн цагдаагийн газраас байнга анхааруулж байдаг. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд 13 настай эрэгтэй Б мөн л ийм байдлаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.  Тэрээр ажилладаггүй, хуучин “Саратов” фирмийн хөргөгчинд орж тоглож байгаад түгжигджээ. Улмаар амь насаа алдсан байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

aziin bvdvvleg hot Katmandu

Азийн бүдүүлэг хот Катманду Манай гариг дээр улс үндэстэн бүр оршин тогтнож ирэхдээ хот тосгодоо барьж босгосон түүхтэй. Энэ удаагийнхаа дэлхийн хотууд булангаараа Балба болоод түүний нийслэл Катманду хотыг цухасхан танилцуулахыг хүслээ. Ази тивийн ядуу буурай орны нэг болох Балбын вант улс 24 сая хүн амтай. Газар нутаг нь манайхаас 11 дахин бага. Өнгөрсөн зууны сүүлч 1997 онд хүн амаа тоолсон нь Балбад 23 сая 600 мянган хүн амьдардаг гэсэн тоо гарчээ. Хүн амын дийлэнх хэсэг нь Энэтхэг гаралтай Чатрм, Барман үндэстнүүд амьдардаг. Буддын шашин шүтнэ. Тэд өөрсдийгөө Монгол гаралтай гэж үздэг. Мөн Таман, Ширва, Магар зэрэг ястнууд амьдардаг. Тэд эрт үед Монголоос гарч Түвдээр дамжин Балбад очсон хүмүүсийн үр сад гэдэг гэнэ. Балбын вант улсын хаан түүний гэр бүл 2000 онд эмгэнэлтэйгээр алуулсан байдаг. Алмазын орд эзэмшигч баячуудын хооронд олон сая долларын хажуугаар төрийн эрх булаацалдсан хэсэг нөхөд аллагыг зохион байгуулсан гэдэг. Энэ улсын бүх юм мэдээллээс нууцлагдмал урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох нь ховор. Улс орныг удирдаж байгаа хаад ноёд нь ямар хүн байдаг нь тодорхойгүй. Балбыг энэ зууны хамгийн хоцрогдсон улс гэж үзэх болжээ. Одоо болтол Балбачууд шинэ хааныхаа тухай огт дурсдаггүй аж. Харин хуучин хааныхаа зургийг айл бүхэн хадсан байдаг байна. Балбад том хот байдаггүй. Хамгийн том хот болох нийслэл Катманду нь хоёр сая гаруй хүн амтай. Өндөр барилга байхгүй. Хот төлөвлөлт гэдгийг мэддэггүй гэгддэг. Ирээдүйд яахаа мэдэхгүй өнөөдрийг хүрч ирсэн бүдүүлэг харанхуй, нээлттэй биш энэ улсад зөвхөн байгалийн сайхныг үзэж өндөр ууланд авирах гэсэн жуулчид л ирнэ. Балбачуудын барьсан барилга нь замбараагүй, нэг нэгэнтэйгээ залгуулаад барьчихсан байдаг. Зүгээр л үргэлжлүүлсэн шавар барилга. Хоёр давхар барилга нь таван давхартайгаа залгагдаад шавааралдан баригдсан болохоор нэг нь нөгөөгөөсөө ялгагдах юм байхгүй. Гудамж талбай, хөшөө дурсгал гэх юмгүй. Хот нь бохир заваан, бүдүүлэгт тооцогддог. Хүмүүсийнх нь боловсролын түвшин бага. Сургуульд хүүхдээ суралцуулах дургүй. Хүүхдийн цэцэрлэг байдаггүй гэнэ. Балбад зам харилцаа хөгжөөгүй учраас авто зам нь маш нарийхан. Машинууд нь хоорондоо зөрөхдөө нэг нь зогсож өнгөрөөдөг. Балбачуудыг хүнлэг талаасаа ихээхэн соёлтой гэдэг. Орой үдэш гудамжинд явахад айх аюулгүй гэж үздэг. Дулаан уур амьсгалтай учир хүмүүсийн нь хувцаслалт бүдүүлэг талдаа. Балбад Хятад, Энэтхэгийн том зах зээл ноёлдог. Хүмүүсийн нь тэр дундаа залуучуудын мэдлэгийн түвшин муу байдаг байна. Балбачууд эр эмгүй биеийн хүчний ажил их хийдэг учраас өндөр наслаад байдаггүй. Дундаж наслалт 50. Монгол гаралтай гэгдэх үндэстнүүдийн ёс заншил нь бидэнтэй адил цагаан cap гэж манайхтай нэг өдөр тэмдэглэдэг гэнэ. Балбачуудын амьдрал хөдөөдөө бүүр ч бүдүүлэг. Эмэгтэйчүүд нь ажлынхаа голыг нугалдаг байна. Хөдөөнийхөн өглөө радио юм уу, эсвэл цагны сэрүүлгээр босдог байх байтал тэд эрэгтэйчүүдийнхээ нусаа нийж, цэрээ хаяж байгаагаар өглөө боллоо гэж сэрдэг байна. Эмэгтэйчүүд нь 16 нас хүрсний дараа эрд гарч хүүхдээрээ шахам хүүхэд төрүүлнэ. Тэд долоогоос дээш хүүхэд төрүүлдэг. Эмэгтэйчүүд нь гэрийнхээ үүдэнд сууцгаачихсан нэгнийхээ бөөсийг түүж байх нь түгээмэл үзэгдэл гэнэ. Тэд хүнээс зовж ичнэ гэж мэдэхгүй. Нэг ёсондоо эмэгтэйчүүд нь боолийн маягтай боловч түүнийгээ ил гаргахыг боддогүй. Энэ улсын амьдрал хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэх аргагүй гэж гадныхан ярьж бичдэг байна.

vangagiin tailal
Вангагийн таамаглал


Нэгдүгээр сарын 31-нд Болгарын нэрт зөнч Вангагийн 100 насны ой болжээ. Хараагүй хэдий ч маш гайхалтай зөнч мэдрэмжээрээ дэлхийн хэмжээний алдартан болсон Ванга маш олон зүйлийг зөгнөн хэлж, ихэнх нь яг таардаг.

Вангелия Пандева Димитровагийн төрсөн газар дэлхийн хоёрдугаар дайны хөлд ихээхэн нэрвэгдсэн бөгөөд тэрбээр 1930 онд Болгарын Петрич гэдэг ирж суурьшсан байна. Түүний хувьд II дайны эхлэлийн зөгнөн харж байжээ. Үүний улмаас Вангагийн нэр хүнд Болгар даяар асар хурдан тархсан байна. Нэгэн өдөр түүн дээр Болгарын хаан III Борис ирж байжээ. Тухайн үед Ванга түүнд Болгар улс дайн оролцох хэрэггүй гэж сануулж байсан аж. Гэвч Болгарын улс төрчид түүний үгийг үл ойшоон тус улс Гитлерийн армид нэгдэн хожим нь дайнд ялагдсан орны нэг болсон. Дайны дараа Болгарын улс төрчид Ванга дээр ирж, түүнээс цаашид болох үйл явдлын зөгнөлийг сонсдог болжээ. Үүний үр дүнд Вангагийн нэр хүнд ч дэлхий даяар түгэх болжээ. Түүнчлэн түүний зөгнөлүүд яг нарийн таарах болсон байна.

1942 болон 1943 онд Болгарын хаан III Борис хараагүй зөнч эмэгтэй дээр ирж, зөгнөлийг сонсч байсан болохыг түүхийн баримтад бичсэн байдаг. Зөнч эмэгтэй Борис хааныг 1943 оны наймдугаар сарын 28-нд үхнэ гэж хэлсэн байна. 1943 оны хоёрдугаар сард тэрбээр хаантай уулзахдаа түүний ордны дээгүүр улаан туг намирч байгааг харж байна гэжээ. Түүний энэ зөгнөл биелэн Борис хаан наймдугаар сарын 28-нд амь үрэгдэн 1944 оны намар Софи хотын ордны дээр улаан туг намирч, Болгар улс социалист улс болжээ.

Социлист дэглэм тогтсоноор хүмүүсийн ихэнх нь зөнч, далдыг харах үзлийг төдийлөн сайшаахаа больжээ. Ванга мухар сүсэг бишрэл тараан түгээж байна гэж коммунист үзэлтнүүд буруушааж байлаа. 1952 оны намар Ванга Зөвлөлтийн удирдагч Сталин өөд болох талаар зөгнөсөөр нь өөрийгөө ихээхэн бэрхшээлтэй асуудалд унагаажээ. Тэрбээр энэ зөгнөлийн үр дүнд шоронд хоригдсон байна. Түүнийг тийм ч удаан хугацаатай хориогүй бөгөөд түүний зөгнөлийн дагуу Зөвлөлтийн удирдагч удахгүй өөд болжээ. Сталин өөд болсон ч Вангад дарамт үзүүлэх улс төрийн шахалт алга болсонгүй.

Македони /Югослав/ гаралтай Ванга Болгарын тусгай албаныханы хараанаас огт гардаггүй байжээ. Болгар улс Югославын Иосиф Броз Титотой найрсаг бус харилцаатай болсноор Болгарын тусгай албаныхан Вангаг хоёр улсын гол төлөөлөгч болж чадна гэж үзэж байв.

1970 оны үеэр Болгарын тусгай үйлчилгээ Вангагийн эсрэг материал цуглуулсаар байжээ. Тэд Вангагийн гэрт нэгжлэн хийж, 90 мянган лев /болгарын мөнгөн тэмдэгт/ олсон нь тухайн үеийн социалист улсад ихээхэн хэмжээний мөнгөн дүн юм. Гэвч тухайн үед түүнийг хорьж цагдаагүйгээс гадна түүнийг ядуу амьдралтай нэгэн гэж тодорхойлж байжээ.

Учир нь Болгарт Вангаг хамгаалах дээд албан тушаалын олон эрхэм байжээ. Тус улсын дээд албан тушаалтнууд чухал баримт бичигтэй цүнхээ хаяж байсан олон тохиолдол гарч байжээ. Цагдаа болон тусгай албаныхан үүнийг нь олж чадахгүй бол тэд Вангагаас тусламж хүсдэг байсан аж. Тиймээс Ванга алдсан зүйлсийг нь олоход тусалж, хэд хэдэн удаа талархалын бичиг авч байжээ.

Коммунист дэглэмтэй оронд ид шидтэн, зөнчийг шулмын шидтэй гэж үздэг ч Болгарт эрх баригчид нь Вангаг өөрөөр хардаг байснаас гадна түүнийг ашиг сонирхолдоо ашигладаг байсан учир хамгаалах байр суурьтай байдаг байжээ. Тусгай албаныхан Ванга дээр ирж байгаа хүмүүсийг ажиглан сүүлдээ ирсэн хүмүүсээс нь татвар авах болжээ. Татвар нь тусгай тариф тогтоон болгар хүнээс 10 лев, гадаадын хүнээс 50 доллар авдаг байв. Эдийн засгийн зүгээс Ванга улсынхаа сан хөмрөгт ийм байдлаар 99 сая лев хуримтлуулсан гэж үздэг байна.

1967 онд Ванга бодит бус байр суурьтай төрийн албан тушаалтан болсон гэж хэлэхэд болно. Тэрбээр Болгарын төрийн тэргүүн Тодор Живковын охин Людмила Живковатай ихээхэн дотно харилцаатай байжээ. Зөнч эмэгтэй түүнийг автомашины ослоор өөд болж болзошгүй гэж хэлсэн бөгөөд тусгай албаныхан түүнийг энэ ослоос урьдчилан сэргийлэн ч амь насанд нь тусалж чадаагүй аж. Живкова ослоос амьд үлдсэн ч хоёр жилийн дараа өөд болжээ.

1987 онд Тодор Живков Болгарын төрийн тэргүүнээр ажиллах байх үеэр Ванга дахин нэг зөгнөл хэлжээ. Түүний хэлснээр улс оронд томоохон өөрчлөлт дөхөж байгааг сануулжээ. Болгар улс удахгүй өөр төрийн тэргүүнтэй болно тэр хүн нь Ленинийг дэмжигч бус, эрдэмтэн хүн гэж хэлжээ. 1992 онд Болгарын философич Желю Желев Болгарын төрийн тэргүүн болсон байна. Ингэснээр Болгарын социалист дэглэм нуран унаж, тус улс Европын холбоо, НАТО-г дагах хөгжлөө үргэлжлүүлжээ.

Вангагийн дэлхийн улс төрийн хэд хэдэн гол үйл явдлыг зөгнөсөн юм. Тэрбээр Зөвлөлтийн арми Чехословак руу довтолсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди болон Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандигийн үхэл зэрэг түүхийн олон үйл явдлыг урьдчилан зөгнөж байжээ.

Одоо Вангагийн Оросын талаар зөгнөсөн зөгнөлийг олон хүн хүлээж байгаа аж. 1979 онд тэрбээр Зөвлөлтийн зохиолч Валентин Сидоровтой уулзахдаа, “Бүх зүйл мөс шиг хайлж урсан хүний гар хүрээгүй ердөө ганц газар үлдэнэ. Үүний улмаас маш олон хүн хохирно. Энэ үед Оросын сүр жавхаа яруу алдар бадарч, хэн ч Оросыг зогсоож чадахгүй. Бүхнийг арилган цорын ганц нь л үлдэнэ. Орос улс дэлхийн эзэн болно” гэж Ванга хэлсэн байна.

1996 онд зөнч Ванга өөд болохынхоо өмнө Оросын ирээдүйн талаар дахин зөгнөжээ. Түүний хэлснээр Орос улс дэлхийн цорын ганц хүчирхэг гүрэн болно гэжээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Вангагийн зөгнөлийн 68 хувь нь биелэлээ олжээ. Тиймээс бид зөнч Вангагийн таамаг биелэлээ олох эсэхийг хүлээх л үлдлээ.



Вангагийн зөгнөсөн зарим нэг чухал зөгнөлийг танилцуулж байна.

2010 он – Дэлхийн III дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж, 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн жирийн нөхцөл байдлаар эхэлж, цөмийн дайнаар үргэлжилж, дараа нь химийн зэвсэг ашиглана.

2011 он. Цөмийн зэвсэг хэрэглэсэн дайн уршгаар дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсэгт цөмийн цацраг туяа идэвхжиж, амьтан, ургамал устаж мөхөнө. Үүний дараа химийн зэвсгийн хор хөнөөлөөс амьд үлдсэн Европчууд руу Лалынхан дайн зарлана.

2014 он. Ихэнх хүмүүс арьсны хорт хавдар тусна. Түүнчлэн элдэв төрлийн арьсны өвчин тархана.

2016 он. Европ тив хоосорч, ганцаардана.

2018 он. Шинэ Хятад улс дэлхийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж буй орнууд мөлжигчдөөсөө хариугаа авна.

2023 он. Дэлхийн тойрог замд бага зэргийн өөрчлөлт орно.

2025 он. Европ тив маш жижиг газарт оршин тогтноно.

2028 он. Эрчим хүчний шинэ эх сурвалж бий болно /халуун цөмийн реактороос/. Сугар гариг руу сансрын хөлөг хөөргөнө.

2033 он. Туйлын мөс хайлж эхэлнэ. Далай тэнгисүүдийн түвшин дээд цэгтээ хүрнэ.

2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалын шашинтнууд удирдана.

2046 он. Ямар ч эрхтэнийг эсийн хувилах аргаар гарган авна.

2066 он. Лалын шашинтнуудын Ром руу халдах үеэр АНУ шинэ төрлийн зэвсэг ашиглана. Цаг агаар ихээхэн сэрүүснэ.

2076 он. Ямар ч анги давхаргагүй нийгэм /коммунисм/ бий болно.

2084 он. Байгаль орчин сэргэнэ.

2088 он. Цөөн хэдэн секундэд хүнийг асар их хөгширүүлдэг шинэ төрлийн өвчин тархана.

2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.

2111 он. Хүмүүс амьд робот болно.

2123 он. Жижиг улсуудын хооронд дайн дэгдэнэ. Үүнд томоохон гүрнүүд хөндлөнгөөс оролцохгүй.

2125 он. Унгар улс сансраас дохио хүлээн авна.

2130 он. Усан доор суурин байгуулна.

2164 он. Амьтад хагас хүн болно.

2167 он. Шинэ шашин үүсэн бий болно.

2170 он. Томоохон цар хүрээг хамарсан ган болно.

2183 он. Ангараг гарагийн суурин газар цөмийн зэвсэгтэй хүчирхэг гүрэн болж, дэлхийгээс тусгаар тогтнохыг шаардана.

2187 он. Галт уулын хоёр том оргилолт зогсоно.

2195 он. Тэнгисийн суурин газар бүрэн хөгжиж, эрчим хүч, хоол хүнсээр элбэг дэлбэг орчин бүрдэнэ.

2196 он. Ази, европчууд хоорондоо бүрэн нэгдэнэ.

2201 он. Нарны халуун дулаан ялгаруулалт багасч, агаарын температур багасна.

2221 он. Харь гаригийнханы амьдралыг хайна. Хүн төрөлхтөн зарим нэг бэрхшээлтэй тулгарна.

2256 он. Гээгдсэн сансрын хөлөг дэлхийн аймшигт өвчин авчирна.

2262 он. Тойрог замын гаригуудад өөрчлөлт орно. Сүүлт одууд Ангараг гарагт аюул учруулна.

2271 он. Физикийн хуулиуд өөрчлөгдөнө.

2273 он. Шар, цагаан, хар арьстнууд хоорондоо нэгдэн уусч, шинэ төрлийн арьсны өнгө гарч ирнэ.

2288 он. Цаг хугацаа руу буцах төхөөрөмж бүтээнэ. Харийнхантай шинэ харилцаа тогтооно.

2296 он. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, таталцалын хүч өөрчлөгдөнө. Ингэснээр сансрын станцууд болон хиймэл дагуулууд унана.

2229 он. Францад лалынханы эсрэг босогчдын хөдөлгөөн үйл ажиллагаагаа эхэлнэ.

2304 он. Сарны нууцыг ил болгоно.

2341 он. Сансраас дэлхий рүү зарим нэг бэрхшээлүүд илгээнэ.

2354 он. Хиймэл нарны ослын улмаас ган ганчиг болно.

2371 он. Томоохон цар хүрээ хамарсан өлсгөлөн дэгдэнэ.

2378 он. Шинэ төрлийн үндэстэн ястан бий болно.

2480 он. Хиймэл хоёр нар хоорондоо мөргөлдөн дэлхий харанхуй болно.

3005 он. Ангараг гараг дээр дайн эхэлнэ.

3010 он. Сүүлт одууд сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд тоосжилт үүсэн бутарсан чулуунууд эргэлдэнэ.

3797 он. Дэлхийн амьд амьтад устаж мөхөн зөвхөн хүн төрөлхтөн шинэ амьдралын эхлэлийн тавина.

3803 он. Шинэ гарагт цөөн хэдэн хүн оршин сууршина. Хүмүүс хоорондын харилцаа багасч, цаг агаар хүний бие организмыг өөрчилнө.

3805 он. Байгалийн нөөцийн нөлөөх дайн хүмүүсийн хооронд дэгдэнэ. Үүний улмаас хүмүүсийн тал хувь нь үхнэ.

3815 он. Дайн дуусна.

3854 он. Соёл иргэншилийн хөгжил зогсон хүмүүс араатан шиг амьдарна.

3871он. Шинээр төрөн гарсан зөнч хүмүүсийн зан авир, шашны талаар ярина.

3874 он. Шинэ зөнч дэлхийн хүн амын бүх хэсгээс дэмжлэг авч, шинэ сүм байгуулна.

3878 он. Хүмүүст мартсан зүйлсийг нь эргэн сануулж, шинээр дахин төрөхөд нь тусална. 4302 он. Шинэ хотууд бий болно. Шинэ сүмүүд шинэ технологийг хөгжүүлнэ.

4302 он. Шинжлэх ухаан хөгжинө. Эрдэмтэд бие эрхтэнд нөлөөлөх бүх өвчний нөлөөг олж мэднэ.

4304 он. Ямар ч өвчнийг анагаах арга замыг олно.

4308 он. Хүмүүсийн хувирал өөрчлөлтийн нөлөөгөөр тархийн хөгжлөө 34 хуь болгон араатан мэт авираасаа ангижирна.

4509 он. Бурхны талаар олж мэднэ. Түүнтэй холбоо тогтооно.

4599 он. Хүмүүс мөнх настай болно.

4674 он. Соёл иргэншил оргилдоо хүрнэ. Өөр гараг дээр амьдардаг хүмүүсийн тоо 340 тэрбур хүрнэ. Харь гарагийнхантай нэгдэж эхэлнэ.

5076 он. Хил хязгааргүй орчин бүрдэн хэн ч хилийн хязгаарыг мэдэхээ болино.

5078 он. Хил хязгааргүй орчлон ертөнцийг орхих шийдвэр гарна. Үүнийг хүн амын 40 хувь нь эсэргүүцнэ.

5079 он. Ертөнцийн төгсгөл ирнэ.

onigoonuud
Онигоо цуврал 7
Нэгэн томоохон түшмэл хүлээн авалт дээр:
-Би яваад шээчихээд ирье гэж. Хажуу дахь хүмүүс нь санаа зовж
“-Та ядаж би морь харчихаад ирье”гэж хэлээч… гэж. Мань эр удалгүй орж ирээд идэх юм рүү гараа сунгав. Хажуу дахь эмэгтэй нь:
-Та гараа угаасан биз дээ… Түшмэл:
-Та тайван бай. Би морио нөгөө гараараа барьсан!

Багш Лена-д:
-Ой, охин гэдэг үг орсон өгүүлбэр зохио.
“-Охин ойгоос гарч ирэв.
-Их сайн байна. Алив Вовка! Вовка:
“-Охин ойгоос гарч ирсэнгүй.” Багш:
-Буруу байна, алдаагаа зас.
-Засагдахаасаа өнгөрсөөн. Тэр дахиж хэзээ ч охин болохгүй…

Залуу, найз бүсгүйдээ:
-Хоёулаа яаж мөнгө олох вэ? Бүсгүй:
-Надад нэг арга байна.
-Ямар?
-Харин чи хардахгүй, харамлахгүй гэдгээ амла!

Шалгалт. Эмэгтэй оюутан асуултанд хариулж чадсангүй. Багш:
-Муу.
-Багш аа, Дунд…
-Тэгвэл, гээд нэг гарын алгаа тэнийлгэн нөгөө гараа зангидан цохив. Эмэгтэй оюутан ичэнгүйрэн гарч одов. Дараа нь бас нэг эмэгтэй оюутан орж ирэв. Бас л асуултандаа хариулж чадсангүй. Багш:
-Муу…
-Багш аа, Дунд…
-Тэгвэл, гээд мөн л нэг гарын алгыг нөгөө гараа зангидан цохив. Эмэгтэй оюутан нүүр нь улайн гарч одов. Эрэгтэй оюутан орж ирэв. Тэрээр мөн л асуултандаа хариулж чадсангүй. Багш:
-Муу…
Багш аа, Дунд…
-Тэгвэл, гээд мөн л нэг гарын алгаа тэнийлгэн нөгөө гараа зангидан цохив. Эрэгтэй оюутан халааснаасаа нэг шил архи гарган ширээн дээр нь тавив. Багш:
-Болж байна хө, Дунд тавьлаа, харин цаад хоёр эргүүдээ /түрүүчийн хоёр охиныг хэлж байна, орч.21./ гарын алгаа зангидсан гараар цохих, зангидсан гарыг гарын алгаар цохих хоёр, шал өөр ойлголт гэдгийг хэлээрэй!!!

Залуу:
-Хоёулаа гадуур зугааллаа, кино үзчихлээ, хоолонд орчихлоо, одоо хаачих вэ? Бүсгүй:
-Гэр бүлийн товчоо!

Нэг эр найзтайгаа таарав.
-Чи яасан уруу царайтай байх юм?
-Төмөр замын буудал дээр эхнэрээ тоссон чинь ирсэнгүй…
-Тэглээ гээд юунд нь санаа зовдог юм?
-Өчигдөр ирчихсэн бол яана аа, гэж бодоод л…

Бурхны сургаалын хичээл. Багш гэгээнтэн:
-Одоо би та бүхэнд дэлхийн хамгийн анхны хүн яаж үүссэн тухай ярьж өгье…Вовка:
-Үгүй ээ, гэгээнтэн, гуравдах хүн хэрхэн үүссэн талаар яриад өг.

9 сарын 1. Нэгдүгээр ангийн багш:
-Хүүхдүүд ээ, та нар өнөөдрөөс сургуулийн сурагч боллоо… Хэрвээ та нар надаас юм асуухаар бол баруун гараа дээш өргөөрэй. Вовка гараа өргөв.
-За Вовка юу гэсэн юм?
-Зүгээр л шалгасан юм.

Ирээдүйн хадам эх:
-Хүргээн, чи гэр бүлээ тэжээж чадна биз?
-Чадна аа.
-Их сайн байна, манайх 8-уулаа шүү.

Залуу, бүсгүй 2 завиар зугаална. Гэнэт тэнгэр бүрхэн бороо орж цахилгаан цахиж эхлэв. Залуу залбиран хашгирна:
-Тэнгэр бурхан минь өршөө, би дахиад хэзээ ч тамхи татахгүй… архи уухгүй…Найз бүсгүй нь бас хашгирав:
-Джорж! Одоо болно оо, бусад нь байж байг!!!

-Чи ямар сургуульд ороо вэ?
-”Анагаах”-д.
-Их сайн байна, би “малын эмч”-д орсон. Хоёулаа төгсөөд бие биеэ эмчилнэ ээ.

Түүхийн хичээлийн шалгалт. Оюутан таг дуугүй… Багш:
-Чи ядаж дэлхийн хоёрдугаар дайны эхлэлээс яриач. Оюутан:
-… эргэн тойрон гал түймэр, их буу, танк, цэргүүд гүйлдээд л… гэсэн гэдэг.

Оюутан. Шалгалт дөхөв. Бодно:
“-Маргааш шалгалтанд унасан ч тэнцсэн ч ууна аа” Нэг шил архитай оров. Билет сугалав. Гар нь салгалаад билетээ унагачихав. Тонгойгоод авах гэсэн нь нөгөө архи нь тээглээд болдоггүй. Архиа хармаанаасаа гаргаж багшийнхаа ширээн дээр тавьчихаад тонгойн билетээ авав. Багш:
-Даруулга бий юу?
-Байхгүй.
-Суу,4!

Номын дэлгүүр. Нэг оюутан орж ирэв.
-Танайд элсэлтийн шалгалтанд бэлтгэх ном байна уу?
-Энэ номонд элсэлтийн шалгалтын бодлогын бараг 50 хувь нь байгаа…
-Тэгвэл 2-ыг өгчих.

Нэг өвөө, цэцэрлэгийн сандал дээр суугаа охиноос асууна:
-Хөөө хүүхээ, чиний наад өмссөн юм чинь богино банзал байна уу, эсвэл өргөн бүс байна уу???

Хөгжмийн сургуулийн нэгэн багш хошин шогийн өндөр мэдрэмжтэй алиа хүн байж. Тэрбээр нэг удаа оюутнууддаа дараах өгүүлбэрийг нөхөж бич гэсэн даалгавар өгчээ.
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа төгөлдөр хуурын ард өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа орондоо өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа шалдан өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа эхнэртэйгээ өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа даавуу угааж өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа Германд өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа төгөлдөр хуурын ард өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа хөгжилтэй өнгөрөөжээ.” Багш:
-Биш ээ, “Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа бусдад өртэй өнгөрөөсөн юм.”

Байр түрээслүүлэгч:
-Таныг мөнгөө төлөхгүй бол байрнаасаа гаргахгүй ээ. Түрээслэгч:
-Маш их баярлалаа.

Оюутан, профессор багшдаа:
-Багш аа, би хичээлээс чөлөө авъя.
-Яасан бэ?
-Би ангинатай…

Орой нь нөгөө оюутан нэг охинтой хамт явж байгаад багштайгаа таарчихав. Багш:
-Хүү минь чи, ийм Ангинатай юм бол орондоо, зөвхөн орондоо байх хэрэгтэй шүү…

Нөхөр гайхна:
-Бурхан яагаад Хүүхнүүдийг ийм сайхан бас ийм тэнэг болгосон юм бол оо? Эхнэр хариулав:
-Эрчүүдийг дурлаг гэж сайхан төрсөн юм. Харин яагаад тэнэг төрсөн бэ гэвэл, эрчүүдийг хайрлаг гэж!!!

Эхнэр урсана:
-Хэрвээ энэ гэрт би “-Хонгор минь” гэж дуугарвал зөвхөн нохойдоо хэлж байна гэж ойлгоорой.

Нэг эр гудамжинд “-Гөлөг гөлөөг” хэмээн дуудан явна. Цагдаа:
-Та яагаад олон нийтийн газар муухай үг хэлээд явна?
-Харин ч гайгүй хэлж байгаа нь энэ…
-Юу?
-Би эхнэрээ алдчихаад…
-Тэгээд?
-Тэгээд “-Хөөө гичий…” гэж дуудах юм уу?

Эхнэр уурлан загнана.
-Согтуу толгой минь, сэрээгээр шөлтэй хоол иддэг юм уу?
-Хутгаар идэж үзсээн, болохгүй байна…

-Чарли, чи өнөөдөр яасан их уугаа вэ?
-Мөнгөн хуримаа тэмдэглээд…
-Чи гэрлээд дөнгөж 3 жил л болж байгаа шүү дээ.
-Надад 30 жил болсон юм шиг л санагдаад…

Нөхөр:
-Би 3 дахь цамцаа угааж байна…Эхнэр:
-Юу ийм хурдан уу?
-Үгүй ээ, 3 дахь цамцнаасаа эхэлсэн юм.

Нөхөр томилолтоор явж байна. Эхнэртээ:
-Миний хайрт юундаа уруу царайлаад байгаа юм бэ? Ямар бүтэн жилээр явах гэж байгаа биш. 10-хан хоноод л ирнэ шүү дээ: Эхнэр:
-Чи 10 хоног гэчихээд л 3 хоноод л ирчихдэг ш дээ…

Эхнэр нөхрөө сэрээж байна.
-Хөөө, архичаан, ажилдаа явах цаг чинь боллоо…
-Хувцас индүүдсэн үү?
-Индүүдсээн, индүүдсэн.
-Гутал тосолсон уу?
-Чи өчигдөр гуталгүй л ирэх чинь билээ!!!

Шинэ байранд нүүж орсон найзындаа. Зочин:
-Энэ юу дуугараад байна? Танайх хулганатай юм уу даа? Байрны эзэд:
-Үгүй ээ, манай доод айлын залуу ёотон идэж байгаа юм.

Компаний захирлууд “Бие биедээ баярхах” уулзалт хийж байна… Нэг захиралын тойруулж тамхилсан хөөрөг буцаж ирсэнгүй… Хөөргөө алдсан захирал:
-Би та нарыг арай ч ийм цагаандаа гарсан хулгайчид гэж бодохгүй байна. Би одоо гэрэл унтраагаад асаана. Энэ хооронд хөөргийг минь энд тавиарай, гээд даалингий нь ширээний голд тавив. Гэрэл унтраад асахад даалин байхгүй болсон байв…

Зочин гэрийн эзэгтэйн өгсөн буузыг “цохиж” өгч байна. Гэрийн эзэн:
-Бууз сайхан байна уу?
-Сайхнаар барах уу, би эхнийх дээр нь сууж байна.

Бүсгүй:
-Хөөө тийм үү, та тэгээд жирийн хоригдлоос шоронгийн дарга болтлоо дэвшсэн юм үү?

Нэг бүсгүй нөгөөгөөс:
-Чи бананд дуртай юу?
-Идэхэд бол онцгүй л юм билээ…

Грузин эрээс:
-Хамгийн гоё шувуу?
-Бүргэд.
-Яагаад?
-Хамар нь гоё…

Хартай нөхөр, эхнэртээ томилолтоор явлаа гэж хэлээд “харанхуй өрөөндөө” нуугдчихав. Шөнө болов…
“-Аяар аяар… наад хөлөө… одоо эвтэйхэн байна… би түлхлээ шүү…” Нөхөр өрөөндөө сэмхэн орж ирвэл, эхнэр нь унтаж байх бөгөөд төгөлдөр хуурыг нь хулгайч нар аваад явсан байлаа.

Усан онгоц хуваариасаа өмнө төрөлх хотдоо ирэв. Нэг усан цэрэг гэртээ иртэл балконоор нь нэг эр гаран зугтав. Усан цэрэгт хөөгдсөн эр хотын цэцэрлэг рүү зугтан баахан эрэгтэй хүмүүсийн хөшөөний дунд ороод хөшөө шиг зогсчихов. Тэгтэл хажуугийн хөшөө:
-Чи наад оймсоо тайлахгүй бол бид бүгдээрээ баригдана шүү, гэлээ…

Педерсон ажлаасаа арай эрт ирэн сахлын тонгоргоо ирлэн сууна. Эхнэр нь:
-Чи юу хийгээд байгаа юм бэ?
-Тэр орон дороос цухуйж байгаа гутал эзэнгүй бол сахлаа хусъя даа…

Хижээл эр гэртээ ортол нэг нүцгэн Залуу гутал хувцсаа тэвэрсээр зөрөөд гүйн гарав. Эр үглэнэ:
-Хм, одоогийн энэ залуучуудийг ээ, баярлалаа ч байхгүй, баяртай ч байхгүй…

Эр, эхнэрийнхээ нууц амрагт:
-Хэрвээ би намын гишүүн биш байсан бол эрүүг чинь хуга цохих байсан юм, гар… зайл!!! Нууц амраг
“-Нам мандтугай” гэж хашгирсаар гүйн гарав…

Чапаев Петька хоёр олон жилийн дараа уулзав. Петька Ролс-ройс унаж, ягаан пиджак өмсөж бохь зажилжээ. Харин Васил Ваныч явган, хувцас тааруу ч бас л бохь зажилжээ. Петька:
-Та юу хийж байна даа?
-Муу ах нь оймс л угааж байна даа…Петька Чапаев нар хөгжмийн салаанд алба хааж байна. Тэдний салаа гол гатлав. Петька морин хийлэн дээрээ сууж хөвөөд гатгав. Түүнээс асууна:
-Чапаев хаана байна?
-Тэр, төгөлдөр хуураа түрээд ирж яваа… Чапаев:
-Анка хаана байна? Петька:
-Наркозтой унтаж байгаа…
-Наркозыг нь дүүжлээд Анка-г над дээр!!! Чапаев:
-Петька, хоёр дахь өдрийн 9 цагт хуралтай гээд зарлал гаргаадах. Төдөлгүй Петька эргээд ирэв.
-Василий Иванович, вторник (мягмар гариг) гэж бичдэг юм уу, вторнек гэж бичдэг юм уу?
-Мэдэхгүй ээ, толь бичгээс харахгүй юу. Маргааш нь “Лхагва гаригийн урьд өдрийн 9 цагаас хуралтай” гэсэн зар гарсан байв. Чапаев, Петькаг дуудав.
-Чи толь бичиг дээр вторник гэж олоогүй юм уу?
-Ф үсэг дээр зөндөө хайсан. Фторник гэж ч алга, фторнек гэж ч алга байхаар нь аргаа бараад Лхагва гаригийн урд өдөр гээд биччихсэн юм…

Цэрэг:
-Ийм цайг яаж хүнд өгдөг байна аа. Ахлагч:
-Би уугаад л байгаа биз дээ. Цэрэг:
-Би хүнд гэж байна шүү! Ахлагч:
-Наад сумнуудаа надад бүгдийг нь өг. Цэрэг:
-Та надад буцааж өгөх юм уу?
-Өгнө өө, өгнө. Алив бүгдийг нь… Дууссан уу?
-Ганцхан үлдсэн.
-Тэр ганцыгаа ч өг.
-Өгөхгүй ээ.
-Яаж байгаа юм?
-Хэрвээ та, миний сумнуудыг эргүүлж өгөхгүй бол надад хэрэг болно!

Цэрэг, ахлагчдаа хандав.
-Нөхөр ахлагч аа, би найз бүсгүйгээ нэг эргэчихээд ирье, хэд хоногийн чөлөө өгөөч.
-Би хүртэл найз бүсгүй дээрээ очихгүй байхад чи очоод байхдаа яадаг юм?
-Та бол дарга учраас таны найз бүсгүйг хүн болгон харж, хайрлаж хамгаалж байгаа, харин минийхийг бол үгүй… (Хувилбар)

Цэрэг, ахлагчдаа хандав.
-Нөхөр ахлагч аа, би найз бүсгүйгээ нэг эргэчихээд ирье, хэд хоногийн чөлөө өгөөч. Ахлагч;
-Чи найз бүсгүйгээ эх орноосоо дээгүүр тавьж байна уу?
-Үгүй ээ, нөхөр ахлагч аа, эх орныг бол сая сая эрчүүд хамгаалж байна, харин миний найз бүсгүйг бол надаас өөр хэн хамгаалах билээ дээ..

Дэлхийн шилдэг уран бодлогуу

Шинэ бодлого

Гурван эхнэр

Вагоны купед гурван хүүхэн энэ тэр ойр зуурын юм ярьсаар сүүлдээ эр нөхрүүд үнэнч биш тухай ярьж эхлэв. Нэг нь:
-Манай нөхөр өнөө шөнө хаана л хонож байгаа бол доо, аягүй бол нэг хүүхнийд л очиж хонож байгаа даа. Хоёр дахь нь:
-Манай хар ч гэсэн хаана хонож байгаа нь бүү мэд ээ… Гурав дахь нь:
-Би бол нөхрөө хаана байгааг сайн мэдэж байна, гэлээ.

Асуулт:

Гурав дахь эхнэрийн нөхөр хаана байгаа вэ?
Түрүүчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариу

50 бакс

Банкны менежер харих замдаа 50 долларын дэвсгэрт олжээ. Дараа казино тоглоход дугаар нь хэрэг болох байх хэмээн дугаарыг нь тогтоогоод халаасандаа хийв. Түүнийг гэртээ харьтал эхнэр нь махны дэлгүүрийн худалдагчаас 50 долларын нэхэмжлэх ирсэн тухай хэлж. Менежер нөгөө 50 доллараа эхнэртээ өгчээ. Эхнэр нь маргааш нь нөгөө 50 долларыг махны худалдагчид, тэрбээр үхрийн мах авдаг фермертээ, фермер нэгэн дэлгүүрийн худалдагчид, худалдагч дэлгүүрийнхээ цэвэрлэгчид цалинг нь өгөхдөө нөгөө 50 долларыг оролцуулан өгчээ. Харин цэвэрлэгч уг дэвсгэртийг бусад дэвсгэртүүдийн хамт банкин дахь хадгаламжиндаа өгөхөөр ирэв. Кассны мөнгө хүлээн авагч, цэвэрлэгч эмэгтэйн авчирсан мөнгөнүүдээс 50 долларын нэг дэвсгэрт хуурамч болохыг илрүүлж уг дэвсгэртийг менежертээ (анх уг дэвсгэртийг олсон менежер) аваачиж үзүүлэв. Менежер уг дэвсгэртийн дугаарыг харан таньж, халааснаасаа 50 доллар гарган мөнгө тоологчид өгч хуурамч 50 долларыг устгахыг хүсэв. Мөнгө тоологч жаахан гайхсанаа, менежерийн өгсөн мөнгийг цэвэрлэгчийн хадгаламжид хүлээн авч хуурамч дэвсгэртийг устгалд оруулав…
Асуулт: Дээрх гүйлгээнүүдээс хэн нь хохирсон бэ?
Хариулт: Хэдийгээр дээрх гүйлгээнүүд бүгд хүчингүй боловч менежер махныхаа мөнгийг жинхэнэ мөнгөөр төлснөөр хэн ч хохиролгүй үлдсэн байна.

bas l onigoo

-eejee bi tanii hvvhed mun v

-mon mun

-eejee bi tanii hvvhed mun v

-mun

-eejee bi tanii hvvhed mun v

-mun ged baihad yah geed baigaa nohoin gulug ve

                                                              ....................

-bi tsarialag, uhaaantai, vnench, aj ahuich ehnertei bolno

-chi tegeed durwvvleng ni tejeej chadah ym u

                                                             .....................

neg emegtei gudamjind shono ywj baital deeremchin taaraldaad

-za munguu garga. mungu chin haana baina

-mungu baihgvi

-amidrah durtai yu

-hentei

-hutsaa tail

-chi ch bas tailaach

-dahiad duugarwal hvchindene shvv

-za duugaray duugaray

                                               ....................

ungaltiin awargiig shalgaruulj baina gene.

amerik ungatal baishin nurj hytad ungatal uul hiisej mongol ungahad yasan ch gvi ta temtseenees hasagdlaa garch bolno gehed erh choloonii hoshoo hamraa tagalchihsan baij gene

                                                      .............................

hvvhed delgvvrt orood

-ahaa ahaa buuz baina u 

-baihgvi 

-ahaa ahaa buuz baina u

-baihgvi

-ahaa ahaa buuz baina u

-baihagvi geed baihad yah geed baigaa hvvhed be dahiad asuuwal tashuurdana shv

-ahaa ahaa tashuur baina u

-baihagvi

-tegwel buuz baina u

                                          .........................

 

 

Zvvdnii tailal

Зүүд бол далд ухамсрын ертөнцөд болж буй үзэгдэл мөн. Зүүд бол хүний мэдрэл,сэтгэлийн хамгийн нууцлаг илрэлүүдий н нэг юм. Зүүдний нэрт тайлбарч Густав Миллер “Зүүд нь хүний бодит мэдрэхүй салгагдсан үед далд ухамсрын ертөнцөд болж буй үзэгдэл юм” хэмээн тодорхойлжээ. Зүүд нь далд мэдээлэл авсан хүнийг сэрээд үйл ажиллагаагаа амьдралынхаа үнэт зүйлтэй холбох нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

 

Авирах - Модонд авирч байна гэж зүүдлэвэл ажил албандаа өсч дэвжинэ.
Авс – Таг нь нээлттэй авс зүүдлэвэл ажилдаа амжилт олно. Найзыгаа авсанд хэвтэж байгаагаар зүүдлэвэл шинэ мэдээ авна. Залуу хүн авс зүүдлэвэл удахгүй хуримаа хийнэ. Гэр бүлтэй хүн авс зүүдлэвэл ашиг хонжоо олно.

 

Агаар – Ажил төрөл сайнгүй байгааг илэрхийлдэг.Хэрвээ та халуун агаараар амьсгалж байна гэж зүүдлэвэл таныг хүчлэн муу үйл хийлгэх гэж байна. Хүйтэн агаар зүүдлэгдвэл ажил төрөл самуурч, гэр бүлийн харьцаа сайнгүй байна.
Агаарын бөмбөлөг – Бүтээгүй хүсэл мөрөөдөл, азгүйтэл энэхүү зүүдийг дагадаг. Ажил хэрэг тань уналтад орно. Агаарын бөмбөлөгөөр нисч байна гэж зүүдлэвэл таагүй аяллыг илэрхийлнэ.
Ажиллах – Өөрийгөө ажиллаж байна гэж зүүдлэвэл аз тохионо. Бусдын ажил хийж байхыг харвал эд баялаг олно.
Аалз – Зарга зальхай дэгдэнэ. Аалзыг аллаа гэж зүүдлэвэл мөнгөө алдана. Аалзны шүлсийг цэвэрлэж байна гэж зүүдлэвэл орон гэрт тань өөрчлөлт гарна.
Айдас – Айж байна гэж зүүдлэх нь бэртэх гэмтэх магадлалтайг сануулж байна. Бусдын айхыг харж байна гэж зүүдлэвээс зовлон зүдгүүр тохиохын тэмдэг.
Алиалагч – Хүнд бэрх боловч ашиг орлого ихтэй ажил хийнэ.
Алим – Түүхий алим зүүдлэвэл бие сэтгэлийн хуьд туйлдана. Болсон алим зүүдлэвэл гэрлэнэ. Гашуун амттай алим байвал уйтгар гуниг, харин жигнэсэн алим бол шунал, амттай алим байвал баяр хөөр. Алим идэж байна гэж зүүдлэвэл мөнгө ашиг олно.
Алт – Алт барьж байна гэж зүүдлэвэл бүхий л эхлэлд амжилт олно. Эмэгтэй хүн алтан эдлэл бэлгэнд авлаа гэж зүүдлэвэл баян боловч харамч хүнтэй гэрлэнэ.Алт оллоо гэж зүүдлэвэл өөртөө буй сайн сайхан чанарынхаа хүчээр нэр алдар, эд баялагт хялбархан хүрнэ.
Алтаа гээчихлээ – Хэмээн зүүдлэвэл амьдралд олдох ховорхон боломжийг анхааралгүйгээсээ алдана.
Алтан бөгж – Хуримлана.
Алтан загас – Маш сайн зүүд. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдлэвэл баян чинээлэг, залуу хүнтэй гэрлэнэ.
Алтан зоос – Нэр хүндэд хүрнэ.
Алмаас эрдэнэ, эсвэл өөр ямар нэгэн үнэт чулуу – Хүн болгонд сайн сайхан явдал тохионо. Залуу бүсгүйд бол азтай сайхан гэрлэлт, ганц бие хүнд сайн хань, ямар нэгэн асуудалд орооцолдоод байгаа хүний хувьд байдал нааштай шийдэгдэнэ гэсэн үг. Алмаас эрдэнийн эзэн болжээ гэж зүүдлэвэл та нэр хүнд, алдар гавьяа олоод зогсохгүй, мөнгө санхүүгийн хувьд ч маш их батжин бэхжиж авна. Харин та алмаас эрдэнээ гээчихлээ гэж зүүдлэвэл ямар нэгэн таагүй явдлын улмаас шившиг болж, алдагдалд орохыг илэрхийлж буй хэрэг.
Альбом – Баяр баясгалан, хөгжил хөөр.
Амбаар сав – Таны мөнгө санхүүгийн байдалтай холбоотой. Хэрвээ амбаараар дүүрэн тариа будаа зүүдлэвэл ажил төрөл тань өөдрөг байж, мөнгө санхүүгийн байдал сайжирч, энэ таатай үе удаан үргэлжилнэ. Харин хоосон амбаар бүтэлгүйтэх, ашиг орлого хомстох магадлалтай.
Амттан – Таныг зальтай нэгэн хуурах гэж байна. Амттан идэж байна гэж зүүдлэвэл чин сэтгэлийн нөхөрлөлтэй тулгарна. Амттан хийж байна гэж зүүдлэвэл таны бусдыг мэхлэх гэсэн оролдлого бүтэлгүйтнэ.
Амьдрал – Эмэгтэй хүн тансаг хангалуун амьдрал зүүдлэвэл хэсэг хугацаанд элбэг хангалуун амьдарлаа ч эцэстээ ядуурч, нэр хүндээ алдана.
Анар жимс – Таны төгс төгөлдөр, оюунлагт тэмүүлэх хандлага зөв зүйтэй байгаагийн илэрхийлэл. Амраг тань анар жимсээр дайлж байна гэж зүүдлэвэл бусдын хорон санаанаас болгоомжил. Анар жимс идэж байна гэж зүүдлэвэл хэн нэгэнд сэтгэл алдарна.
Ангал – Хэрвээ та ангалруу өнгийн харж байна гэж зүүдлэвэл эд хөрөнгөө алдаж болзошгүй. Таныг хүнд байдалд оруулах хэрүүл маргаан өрнөж болзошгүй. Харин эмэгтэй хүн ангалд унаж байна гэж зүүдлэвэл хүнд байдалд орж, хууртаж магад.
Ан агнуур – Үнэт арьс наймаалж байна гэж зүүдлэвэл ажил төрөл амжилттай болохын шинж. Ангийн үнэт арьсан хувцас өмссөн байна гэж зүүдлэвэл таны байр суурь бэхжиж, эд баялгийг олно. Залуу бүсгүйн хувьд царайлаг, баян залуутай гэрлэнэ гэдгийн дохио.
Аптек – Ашиггүй наймаа.
Арк – Хэрвээ та байшингийн арк зүүдлэвэл хүнээс хэтэрсэн их хүчин зүтгэл гаргаж байж нэр хүнд, эд баялагт хүрнэ. Харин эвдэрхий арк зүүдлэвэл мөнгө санхүүгийн алдагдалд орно гэсэн үг.
Архи – Архинд согтов гэж зүүдлэвэл та цагийг, бас мөнгөө нөхөдтэйгээ хөгжилдөн үрнэ гэсэн үг. Ихэнхдээ цагаа дэмий өнгөрөөнөө гэсэн үг.
Архидах – Ажил төрөл бүтэлгүйтэн. Эхнэрээ согтуу байна гэж зүүдлэвэл байдал сайжирна. Харин нөхрөө согтуу байна гэж зүүдлэвэл хэрэлдэнэ.
Арц хүж – Арц хүж үнэртэж байна гэж зүүдлэвэл тааламжтай учрал тохионо, эсвэл хайр дурлалын адал явдалд орооцолдоно. Та анхны хайртайгаа учирч, хуучны явдлууд, сэтгэл хөдлөлөө дурсах ба урьд өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай байна.

 

Арслан – Амьтны хүрээлэнд буй арсланг үзэж байна гэж зүүдлэвэл таныг дорд үзсэн явдал тохиолдоно. Гинжлүүлсэн арсланг зүүдлэвэл таныг хэн нэгэн ивээнэ.

 

Арсланг хөөж байна гэж зүүдлэвэл элдэв зовлон зүлгүүргүй сайхан амьдрал хүлээж байна. Арсланд хазууллаа гэж зүүдлэвэл чухал хүн таныг эргүүлдэж байна. Арслантай тэмцэлдэж байна гэж зүүдлэвэл зовлон үзнэ. Залуу арслан зүүдлэвэл танд шинэ ашигтай ажил эхлэх боломж байна гэсэн үг. Хамгийн гол нь энэ боломжийг бүү алд.
Арьс шир – Маш сайн. Бизнес дэх амжилт, биржээс олох ашиг орлогыг илэрхийлдэг. Харин арьс ширэн эдлэл нь гэр орон дахь тав тухтай байдлыг илэрхийлнэ.
Асуулт – Утгатай асуулт асууж байна гэж зүүдлэвэл та дотны хүндээ итгэхгүй, сэрдэж байна гэсэн үг. Харин танаас ямар нэгэн зүйл асууж байна гэж зүүдлэвэл танд шудрага бусаар хандана гэсэн үг.
Атаа жөтөө – Цухалдам явдал тохиолдох, эсвэл алдагдалд орох.

 

Түлхүүр – Урьдчилан таамаглаагүй өөрчлөлт. Түлхүүр гээчихлээ гэж зүүдлэвэл таагүй явдлууд таныг зовооно. Түлхүүр оллоо гэж зүүдлэвэл ажил төрөл амжилттай байна. Эвдэрхий түлхүүр хагацал.

 

Төмөр – Төмөр зүүдлэх нь сайнгүй хэрэг. Төмрөнд даруулаад түүнээс салж чадахгүй байна гэж зүүдлэвэл материаллаг алдагдалд орох, сэтгэл хямрах.

 

Төмөр олдворлох – та олонтаа азгүйтэн зүтгэсний эцэст ажил хэрэгтээ санасан амжилтаа олно.

 

Төмөр зам – Таны хэрэгт анхаарал дутагдаж байгааг, дайснууд тань санаачлагыг гартаа авахаар оролдож буйг илтгэнэ. Төмөр зам дагаад алхаж байна гэж зүүдлэвэл та ажил хэргээ зөв сайхан хөтлөх арга барилд амжилттай суралцана.

 

Төмс – Санаанд ороогүй явдлууд учрана гэсэн үг. Төмс ухаж байна гэж зүүдлэвэл ирээдүйн амжилтын бэлгэдэл. Төмс идэж байвал томоохон ашиг олно. Төмс чанаж байна гэж зүүдлэвэл тохирсон ажлаа олно. Төмс тарьж байвал хүсэл тань биелнэ. Ялзарсан төмс зүүдлэгдвэл таны баяр хөөр дуусч, таагүй ирээдүй угтана.

 

Төрсөн өдөр – Настай хүнд зүүдлэгдвэл сэтгэлийн зовиур, харин залуу хархүүд бол найз нөхөд илтгэл эвдэх, мөнгөний бэрхшээлтэй тулгарах. Төрсөн охин – Төрсөн охиноо зүүдлэх нь таагүй үйл явдал танд сэтгэл хангалуун, төгс нийцэлтэй байх боломжийг олгоно гэсэн үг.

 

Туйпуу – Мөнгө санхүүгийн байдал хүндрэнэ.

 

Тулаан – Хүндрэл бэрхшээлтэй тулгарч, эцэст нь тэр болгоныг ялж гарна. Харин тулаанд ялагдаж байвал бусдын хийсэн муу үйлдэл таныг амжилт олоход саад болно.

 

Туулай – Танаас зугатаж буй туулай зүүдлэвэл та өөртөө чухал ямар нэгэн зүйлийг алдана. Хэрвээ та түүнийг барьж авч чадвал та ялна. Хэрвээ та үхсэн туулай зүүдлэвэл ойр дотны нөхдөөс тань хэн нэг нь өнгөрнө. Нохойд хөөгдөж буй туулай зүүдлэвэл ойр дотны хүмүүсийн дунд хэрүүл маргаан өрнөнө.

 

Тэнүүлчин – Тэнүүлчин болжээ гэж зүүдлэвэл таны амьдрал доройтох, зовлон зүдгүүр учрахын илрэл. Харин та тэнүүлчдэд юм өгч байна гэж зүүдлэвэл таны өгөөмөр сайхан сэтгэлтэйг харуулж байгаа аж.

 

Тэмцэл – хэн нэгэнтэй тэмцэлдэж байна гэж зүүдлэвэл томоохон бэрхшээлтэй тулгарна, харин тэмцээд та ялж байвал саад бэрхшээлийг ч амжилттай давна гэсэн үг. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд энэ зүүд нь түнштэйгээ тэрсэлдэхийн шинж болдог. Тэмцэлдэж байгаад бэртэж гэмтвэл материаллаг алдагдалд орно

 

Тэмээ – Бэлчээрлэж буй тэмээ зүүдлэвэл сайны тэмдэг. Хэрвээ та тэмээний эзэн бол ажил үйлс өөдрөг, аз хиймоьртой байна. Харин цөл газар явж буй тэмээн жингийн цуваа зүүдлэвэл эцсийн мөчид танд хэн нэгэн том тус үзүүлнэ, эсвэл ужиг өвчнөөс сална.

 

Тэнгэр – Цэлмэг тэнгэр зүүдлэвэл таны хүсэл биелж, нэр хүнд өсч бусдад хүндлэгдэнэ. Тэнгэрт нисч явна гэж зүүдлэвэл хайр дурлалдаа итгэл алдрах, мэхлэгдэх. Одтой тэнгэр зүүдлэвэл амьдрал тань хийж буй тэмцэл амжилттай төгсөнө.

 

Тэрсэлдэх – Та хэн нэгэнтэй тэрсэлдэн муудалцаж байна гэж зүүдлэвэл ажил хэргийн холбоотой хүмүүстэйгээ харьцаа муудна.

 

Тэшүүр – Та мөсөн дээр тэшүүрээр гулгаж байна гэж зүүдлэвэл ажлаа, эсвэл үнэт зүйлээ алдана. Тэшүүрээр гулгаж байтал мөс цөмөрвөл таны найз нар итгэл даахаар, зөвлөчихөөр хүмүүс биш байна. Бусдыг тэшүүрээр гулгаж байхыг харах нь ажил хэргийн түншүүдтэйгээ муудалцахын дохио. Уйлах – Худалдаа наймай түр зуур уналтанд орно.

 

Ундаа – Ууж байна гэж зүүдлэвэл та бусад наймайчидтай өрсөлдөхдөө өөрийн хөрөнгөөр тэдний байр суурийг бэхжүүлнэ.

 

Унага – Таны хувьд сайн цаг ирж байна, та удахгүй хүндтэй сууринд залрана. Галзуу унага харж байна гэж зүүдлэвэл хангалуун тансаг байдал ихэрхүү болгож байна гэдгийг сануулсан хэрэг.

 

Унших – Түүхийн ном уншиж байна гэж зүүдлэвэл урт удаан хугацааны тааламжгүй амралт.

 

Ургац – Маш их ургац хураан авч байна гэж зүүдлэвлэ хөгжил цэцэглэлт, сэтгэл хангалуун байдлыг илтгэнэ. Тариачид болон улстөрчдийн хувьд сайн зүүдэнд тооцогддог.

 

Уран зураг – Та хууртаж болзошгүй. Тосон зураг зурж байна гэж зүүдлэвэл та эргэлзээтэй арга хэмжээнд оролцоно. Уран зургийг муухай болгочихлоо гэж зүүдлэвэл эрхээ хамгаалахын тулд та багагүй зүтгэл гаргах хэрэгтэй гэсэн үг. Уран зураг худалдан авч байна гэж зүүдлэвэл өөдгүй аргаар мөнгө олно.

 

Уурлах – Хэн нэгний уурлаж байгаагхарж байна гэж зүүдлэвэл таны өмнө томоохон шалгуур тулгарах нь та бусдад итгэл алдрана. Ялангуяа найз нөхөд итгэл алдана. Харин дотны хүмүүсээ уурлаж байхыг харж байна гэж зүүдлэвэл ойр дотны хүмүүсээ эвлэрүүлэхээр зүтгэнэ.

 

Ус – Олон утгатай байдаг. Цэвэр ус зүүдлэвэл мөнгө санхүүгийн ирээдүйтэй ажилд оролцоно. Харин хөлөө норгожээ гэж зүүдлэвэл гуйранчлалд унана. Гэхдээ хичээвэл хүнд байдлаас гарч чадна.

 

Усан онгоц – Гэнэт албан тушаал ахиж, эр алдарт хүрнэ. Харин далайн шуурган дунд яавж буй усан онгоц зүүдлэвэл ажил хэргийн түнш тань мэхлэхийг оролдно

 

Усан сан – Сэлж байна гэж зүүдлэх нь сайны тэмдэг. Зүүдний эзэн өөрийн сайн сайхан чанарууд буюу нэр төр, шударга зангийнхаа үрээр үнэнч найзтай болж, нийгэм дэхь байр сууриа бэхжүүлж чадна гэсэн үг.

 

Усан үзэм – Идэж байна гэж зүүдлэвэл та амьдрал багагүй нухлагдана. Харин усан үзмийн мөчир зүүдлэвэл нийгэмд өндөр байр сууринд хүрэх ба бусдад ч аз жаргал хайрлана. Залуу эмэгтэй ийм зүүдлэвэл бүхий л хүсэл мөрөөдөл биелнэ. Усан үзмийн тариалан дундуур морьтойгоо явж байна гэж зүүдлэвэл ашигтай ажил хийж, мөрөөдлөө биелүүлнэ. Зүүдэндээ идэж буй усан үзэм амтгүй байвал та ажил хэрэгтэйгээ холбоотойгоор сэтгэл хямравч удахгүй тайвширна.

 

Утгагүй – Утгагүй, эмх цэгцгүй зүүд нь өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас та их тэвдэж байгааг илэрхийлнэ.

 

Утаа – та өөрийн айдас эргэлзээнд бүрмөсөн толгой эргэжээ. Таны хувьд аюултай хүмүүс худлаа тал засан хөөргөж, таныг ашиглах гэж байна. Утсан мах – Идлээ гэж зүүдлэвэл гар тань цэвэрхэн, бас хэн нэгэнтэй хамт идэж байвал сайн хэрэг. Харин муудсан мах идэж байвал өөртөө сэтгэл ханамжгүй байснаас таагүй явдалтай учирна.

 

Уулзалт – Ажил хэргийн уулзалтанд оролцож байна гэж зүүдлэвэл ажил зогсонги, урагш муутай байна. Харин залуу хүмүүс болзож уулзаж байна гэж зүүдлэвэл тэд харилцан сэтгэл хөрөхийн тэмдэг. Уулзалтыг тань хэн нэгэн тасалдуулж байна гэж зүүдлэвэл ямар нэгэн бодлогогүй алхмын улмаас таны ажил хэрэг бүтэлгүйтнэ.

 

Ухах – Газар ухаж байгааг харвал хүнд хүчир боловч чинээлэг амьдралыг туулна. Харин нүхнээс гялалзсан гоё зүүл гарч байвал хувь тавилангийн ивээлд орно. Харин нүх хоосон байвал таагүй явдлаас сэргийл. Ухсан нүх тань усаар дүүрчихвэл хичнээн зүтгэлээ ч нөхцөл байдал танд захирагдахгүй.

 

Үдэш – Үдэш болж байна гэж зүүдлэвэл биелээгүй мөрөөдлийг илэрхийлнэ. Таны үйлдлүүд буруу байсан бололтой. Цэлмэг одтой тэнгэр бүхий үдшийг зүүдлэвэл түрхэн зуурын гуниг гутралыг урт удаан хугацааны аз завшаан солино. Зугаалж байна гэж зүүдлэвэл муу.

 

Үдэшлэг – Танихгүй хүмүүстэй үдэшлэгт оролцож байтал мөнгийг тань дээрэмдэхээр завдав гэж зүүдлэвэл таны дайснууд таны эсрэг нэгджээ гэсэн үг. Харин та тэмцээд тэдэнд зодуулалгүй салж байвал хайр дурлалд болон ажил хэрэгт учрах аливаа асуудлыг хялбархан давна гэсэн үг. Хэрвээ үдэшлэг дээр та баяр хөөртэй байвал амьдрал танд сайн сайхан талаа удахгүй харуулна гэсэн үг.

 

Үзэм – таны сэтгэл санаа хямрах, итгэл найдвар нурахын тэмдэг. Үеэл – Үеэл ах дүүгээ зүүдлэх нь сэтгэл хямрахын дохио. Танй амьдралд гунигт явдал тохиолдож болзошгүй.

 

Үер – Үерт автсан хот буюу суурин газрыг зүүдлэвэл ихээхэн аюул занал бүхий байгалийн гамшгийг илтгэнэ. Үерт автан хөвж яваа хүмүүсийг зүүдлэвэл хохирол гутрал, амьдралд итгэл алдрахын илрэл. Тунгалаг усанд эзлэгдсэн уужим цэлгэр талбайг зүүдлэвэл хувь тавилантай тэмцсэний эцэст санасандаа хүрч, амар амгаланг олно.

 

Үнэр – Сайхан үнэр үнэртэж байна гэж зүүдлэвэл гоо үзэсгэлэнтэй эм хүн танд мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

 

Үндэс – Модны буюу ургамлын үндэс зүүдлэвэл өөдлөн дэвжинэ.

 

Үнэт эдлэл – Баян чинээлэг болж, сэтгэл хангалууна байна.

 

Үр тариа – Зугаа цэнгэл, баяр хөөрийг илтгэнэ.

 

Үүд – Үүдээр орж байна гэж зүүдлэвэл гүтгэгчдээс зайлж чадахгүй. Багын орон гэрийнхээ үүдээр орж байна гэж зүүдлэвэл хамгийн сайн, аз завшааныг илтгэнэ. Үүдээр орж гарч буй хүмүүсийг харж байна гэж зүүдлэвэл ажил хэргээ цэгцлэхэд амаргүй байна гэсэн үг.

 

Үүл – Хар үүл зүүдлэвэл ажилдаа түүртэж байгаагийн шинж. Борооны үүл зүүдлэвэл өвчин зүдгүүрийг илэрхийлнэ. Цавцгар цагаан үүл зүүдлэвэл удахгүй амжилтанд хүрнэ.

 

Үүр – Шувууны үүр харж байна гэж зүүдлэвэл ашигтай ажиллагаанд оролцоно. Залуу эмэгтэйн хувьд энэ зүүд орон гэрээ солихын тэмдэг. Хоосон үүр зүүдлэвэл найзаасаа хагацаж гуниглана. Өндгөө дарсан шувуу бүхий үүр зүүдлэгдвэл гэр бүлийн амьдрал аз жаргалтай байна. Цагаан өндөгнүүдээр дүүрэн үүр зүүдлэвэл ажлын эхлэл амжилттай, ашигтай аялал.

 

Үүр цайх – Гарцгүй санагдаж байсан хэцүү нөхцөл байдалд гэрэл гэгээ харагдана. Үсээ самнах – Ажил алба тань бүтэлгүйтэх ба гол буруутан нь тань ажлын арга барил, буруу зохион байгуулалт байна.

 

Үхэх – Үхэж байна гэж зүүдлэвэл та өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй улмаас маш хүнд байдалд орно.

 

Хаалга – Орж байна гэж зүүдлэвэл та таагүй мэдээ авна. Ажил хэргийн хүрээнд алдаа гаргаж болзошгүйг анхаар. Хаалттай хаалга зүүдлэвэл учраад буй саад бэрхшээлийг давж гарч чадахгүй.

 

Хавар – Хавар ирлээ гэж зүүдлэвэл ажил үйлс бүтэмжтэй өрнөж, найз нөхдөөсөө дэмжлэг авна. Эрт хавар болж байна, эсвэл хаврын улирал оройтон ирж байна гэж зүүдлэвэл сэтгэл зовоосон асуудлууд гарна, үгүй бол алдагдалд орно.

 

Хавх – Хавх тавьж байна гэж зүүдлэвэл зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Харин та зүүдэндээ хавханд орчихсон бол таны дайснууд ялна гэсэн үг. Хэрвээ хэн нэгнийг хавхдан баривал дурын ажилдаа амжилт олно. Хоосон хавх зүүдлэвэл ойрын ирээдүйд азгүйтэж болзошгүй.

 

Хадаас – Хэрүүл маргаанд орооцолдож болзошгүй. Эмэгтэй хүн хадаас хадаж байна гэж зүүдлэвэл тэр өрсөлдөгчөө ялна гэсэн үг. Харин хадаас хадаж байгаад хуруугаа цохичихлоо гэж зүүдлэвэл хэцүү байдалд орно.

 

Хад чулуу – Хад чулуурхаг газраар явж байна гэж зүүдлэвэл ойрын ирээдүйд танд хүндрэл бэрхшээл тулгарч болзошгүй.

 

Хайрцаг – Эд бараа бүхий хайрцаг онгойлгож байна гэж зүүдлэвэл хол газар аялах, хэмжээлшгүй их ашиг олохыг илэрхийлнэ. Харин хайрцаг хоосон бол ажил алба бүтэлгүйтэнэ. Дүүрэн мөнгөтэй хайрцаг зүүдлэвэл таатай амралтыг илтгэнэ.

 

Хайч – Амраг хосууд хэрүүлтэй байхын тэмдэг. Ажил хэргийн тухайд тодорхойгүй, бүрхэг байдал ноёрхоно. Хайч хугалж байна гэж зүүдлэвэл та сэтгэлд нийцгүй даалгавраас зайлсхийж байгаагийн тэмдэг. Харин хугархай хайч зүүдлэвэл та өөрийн хувиа хичээсэн зангаас болж, найз нөхдөөсөө хагацаж болзошгүйг анхааруулж байгаа хэрэг.

 

Халуун шил – Халуунаа үзэж байна гэж зүүдлэвэл ажил төрөл тань бүтэл муутай, гэр оронд таарамжгүй байгаа хэрэг.

 

Халим загас – Аюултай, хүчтэй дайсан ойр байна. Хэрвээ та халиманд хөөгдөж байвал сэтгэл санааны хямралд хүргэх маш том таагүй явдал хүлээж байна. Харин үхсэн халим зүүдлэвэл сэтгэл зовоох зүйлгүй боллоо гэсэн үг.

 

Халгай – Та халгайн дундуур явж байна гэж зүүдлэвэл амжилтанд хүрнэ. Харин түлэгдэж байна гэж зүүдлэвэл та өөртөө сэтгэл дундуур байснаар бусдыг ч гомдооно.

 

Хамба хилэн – Ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байна. Хэрвээ хамба хилэн хувцас өмссөнөөр өөрийгөө зүүдлэвэл удахгүй нэр алдрыг олно.

 

Хамгаалах – та шүүх дээр хэн нэгний ашиг сонирхлыг хамгаалж байна гэж зүүдлэвэл өөрийн ашиг сонирхолыг ирээдүйд хамгаална гэсэн үг. Хамар – ӨӨрийнхөө хамрыг харж байна гэж зүүдлэвэл эхэлсэн ажлаа заавал дуусгана. Жижиг хамар зүүдлэвэл ажил төрөл бүтэл муутай байна. Хамраар цус гарч байна гэж зүүдлэвэл азгүй явдал тохионо.

 

Ханилах – Залуу эмэгтэй өвгөнтэй ханилж байна гэж зүүдлэвэл өвчин зовлон, таагүй явдал учрана.

 

Ханиад – Төлөвлөгөө тань саад бэрхшээлтэй тулгарна, харин шалтгаан нь ойр дотны хэн нэгний өвчин байна гэсэн үг.

 

Хахууль – хэн нэгэн танд авахыг санал болгож байна гэж зүүдлэвэл сайн ашиг орлого олно. Хэн нэгэнд хахууль өгч байгааг харж байна гэж зүүдлэвэл та хэт чалчаа зангаасаа болоод эргэн тойрныхоо хүмүүсийн итгэл найдварыг алдана. Хар дарсан зүүд – гэдэс дотроо цувуулж үхсэн хүн зүүдлэвэл мөнгөтэй холбоотой.

 

Харь хүн – Таны сэтгэлд нийцтэй сайхан харь хүн харж байна гэж зүүдлэвэл ирээдүйд бие эрүүл, ажил төрөл бүтэмжтэй байна. Хэрвээ тааламжгүй бол таагүй нөхцөл байдлыг илэрхийлнэ. Өөрийгөө харь хүн болжээ гэж зүүдлэвээс үнэнч нөхдийг илэрхийлнэ.

 

Харш – Харинд байна гэж зүүдлэвэл та хүссэнээрээ амьдрах боломжийг олгохуйц мөнгөтэй болно. Харин мөлхөө ургамалд бүрхэгдсэн харш зүүдлэвэл та их мөрөөдөмтгий, романтик хүн юм.

 

Хатан хаан – Гоо үзэсгэлэн төгс, инээмсэглэж буй хатан хааныг зүүдлэвэл худалдаа наймайндаа азтай байхын илрэл.

 

Хатгамал – эмэгтэй хүн хатгамал хийж байна гэж зүүдлэвэл хүмүүс түүний сайн сайхан чанаруудыг олж харан гэсэн үг. Эхнэртэй эрийн хувьд энэ зүүд сайны тэмдэг, тэр удахгүй хүүхэдтэй болно.

 

Хатгуурт хорхой – Ямар нэгэн хорхойд хатгуулж байна гэж зүүдлэвэл азгүйтэнэ.

 

Хатиг – Идээн гоожиж буй хатиг зүүдлэвэл ойрын үед танд таагүй явдал тохионо. Харин та салж байна гэж зүүдлэвэл ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавих шаардлагатайг илтгэнэ.

 

Хашаа – Барьж байна гэж зүүдлэвэл амьдрал тань элбэг хангалуун, сайн сайхан болохын илрэл юм.

 

Хашгирах – танд хашгирч байгаа хүн зүүдлэгдвэл зугаа цэнгэл сайн юманд хүргэхгүйн тэмдэг. Гайхан хашгирч байгаа сонслоо гэж зүүдлэвэл та гэнэтийн тус дэмжлэгийг хүртэнэ. Хиам – Хийж байна гэж зүүдлэвэл таны бүхийл эхлэл амжилттай байна. Идэж байна гэж зүүдлэвэл та сэтгэлдээ нийцсэн орон гэртэй болно.

 

Хивс – Гоёмсог сайхан хивс зүүдлэвэл та хэзээ нэгэн цагт баян болох заяатай хүн гэсэн үг.

 

Хий – Хийд хордохоос айж байна гэж зүүдлэвэл үрэлгэн, хэнэггүй зангаасаа болоод таагүй нөхцөл байдалд орно гэсэн үг.

 

Хир буртаг – Хувцас тань бохир хиртэй болжээ гэж зүүдлэвэл нэр хүндээ алдаж болзошгүй. Хувцсаа цэвэрлэж байна гэж зүүдлэвэл дайснуудын өдөөн хатгалгаас зайлж чадна.

 

Хов жив – Хэрвээ та бусадтай нийлэн хов ярьж байна гэж зүүдлэвэл нөхцөл байдал сайнаасаа муу руу эргэхийн тэмдэг. Хэрвээ найз нөхөд тань таныг муулж байна гэж зүүдлэвэл хамт ажиллагсад болон хүүхдүүд сэтгэл зовооно.

 

Хог новш – та ажлаа дутуу хийгээд хийгээд байна.

 

Хоолой – эрүүл сайхан байна гэж зүүдлэвэл ажил бүтэмжтэй байна. Өвджээ гэж зүүдлэвэл та найзыгаа буруу үнэлснээс сэтгэл зовоох нөхцөл үүднэ.

 

Хонь – Маш сайн. Хэрвээ та тайван идээшлэж байгаа хонь зүүдлэвэл удахгүй ихээхэн нэр нөлөө бүхий найз нөхөдтэй болж, мөнгө санхүүгийн байдлаа өөд татаж чадна.

 

Хонины гулууз – Хонины түүхий мах зүүдлэгдэх нь ихэнхдээ өвчинтэй холбоотой байдаг. Унаж бэртэж болзошгүй.

 

Хонх – Хонхны дуу зүүдэндээ сонсвол ойр дотны хүмүүст таагүй явдал тохиолдоно. Чихэнд чимэгтэй хонхон ая сонсвол тэмцсээр амжилтанд хүрнэ.

 

Хожуул – Модны хожуул зүүдлэвэл та аливаа хүндрэл бэрхшээлийг зориг төгөлдөр даван туулсаар амжилт бүтээлийг олно.

 

Хогийн шүүр – Та өөрийгөө шүүр барьснаар, эсвэл хог шүүрдэж байгаагаар зүүдлэвэл хов живны бай болох боловч тэр бүгдийг үл тоомсорлоно. Хэн нэгэнд шүүр өгч байна гэж зүүдлэвэл та хариуцлагаас зугатан өөр хүн үүрүүлэхийг оролдоно гэсэн үг.

 

Хонжворт сугалаа – Алдагдал, үрлэг зарлага.

 

Хоригдол – Хоригдлуудыг зүүдлэх нь зовлон гутрал, бүтэлгүй явдал, гунигтай мэдээг илтгэнэ. Харин өөрөө хоригдол болжээ гэж зүүдлэвэл ямар нэгэн ажлын төлөө сэтгэл зовнихын тэмдэг.

 

Хот – тэртээд харагдаж буй хотыг зүүдлэвэл аз сорино. Хотруу орлоо гэж зүүдлэвэл тааламжтай сайхан явдал тохионо. Олон барилга байшинтай хот үзвэл ер бусын сонин явдал тохиолдоно.

 

Хөвөн – Гунигтай мэдээ авна.

 

Хөгжим – Таагүй хөгжмийн ая сонсвол дайсан тань ирнэ. Аялгуут сайхан хөгжим сэтгэл зүрх амирлахыг илэрхийлнэ.

 

Хөзөр – Харж байвал бусдын тэнэглэлийг үзэх. Хөзөр хольж байна гэж зүүдлэвэл багагүй асуудал үүснэ. Хөзөр тоолж байвал амжилт олно.

 

Хөлдөх даарах – Ихээхэн хэмжээний хөрөнгө өвлөж авна.

 

Хөл – Угааж байвал аялалд явна. Хөлгүй болжээ гэж зүүдлэвэл ажил албандаа амжилт олно. Хөлөө галд хийлээ гэж зүүдлэвэл гэр бүлийн хэрүүл маргаан зогсоно.

 

Хөл нүцгэн – Шөнө орой, уранхай хувцастай, хөл нүцгэн явж байна гэж зүүдлэвэл таны хүсэл мөрөөдөл амжилт олохгүй. Таны үйлдэл болгон хяслантай учрана.

 

Хөлийн эвэр – Эвэр нухаж, өвтгөж байна гэж зүүдлэвэл дайснууд таныг айхтар хорлож болзошгүй. Харин хөлнийхөө эврийг авч байна гэж зүүдлэвэл та танихгүй хүнээс ихээхэн хөрөнгө өвлөж авна.

 

Хөмсөг – хэн нэгний хөмсгийг харж байна гэж зүдлэвэл таны замд гэнэтийн саад бэрхшээл учрана.

 

Хөргөгч – Таны хувиа хичээмтгий зан бусдыг хорлоно.

 

Хөрөнгө хогшил – Маш их хөрөнгөтэй боллоо гэж зүүдлэвэл та үнэхээр хөрөнгө өвлөн авах боловч таны санаснаас өөр зүйл байна.

 

Хөхөө – Хөхөө шувуу зүүдлэх нь таны тав тухтай амьдрал болон итгэл найдвар нурж үгүй болохыг илтгэнэ

 

Хөхүүлэх – Өөрийн нөөц боломжийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

 

Хөшиг – Таны сэтгэлийг зовоосон зочид ирнэ. Хиртэй, заваан хөшиг нь шившигтэй хэрүүл маргааныг илтгэнэ.

 

Хөөрхөн – Хөөрхөн гоё эд юмс зүүдлэвэл хүсэл биелнэ.

 

Хувин – Дүүрэн сүүтэй хувин зүүдлэвэл элбэг хангалуун байхыг илрэл. Харин хоосон хувин зүүдлэвээс мөнгөгүйдэн, ядарч зүдрэнэ.

 

Худалдаа наймаа – Худалдаа наймаа хийж байна гэж зүүдлэвэл та олдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадна.

 

Худаг – Худгаас ус авч байна гэж зүүдлэвэл та хүч чадлаа буруу ашигласнаас үүссэн нөхцөл байдлыг давж гарч чадахгүй, хөндлөнгийн нөлөөнд автана. Худагт унаж байна гэж зүүдлэвэл сэтгэл шимшрүүлсэн гутралд автана.

 

Хулдаасан бүтээлэг – Хэн нэгэн танаас урвана. Хулдаас зарж байна гэж зүүдлэвэл эргэлзээтэй наймаа хийнэ.

 

Хулгай – Хулгайч дээрэмчид зүүдлэгдвэл ирээдүйд азгүйтэл бүтэлгүйтэл тохионо. Таныг хулгайд сэрдэж байна гэж зүүдлэвэл үл ойлголцох байдал ажил хэрэгт тань садаа болж, үүний улмаас сэтгэл зүрх хямрах боловч та нэр хүндээ орж авч чадна.

 

Хулгана – найз нөхөд хуурамч, орон гэрт эв найр муутай байхыг илэрхийлнэ. Бизнесийн ажил урагш муутай. Хаирн та хулганыг алж байвал дайснуудаа алж, амжилтанд хүрнэ. Брихаар хөөцөлдөж байна гэж зүүдлэвэл хууртсаныхаа хариуг авна. Хулгана гүйлдэж байвал баясгалант явдал тохионо.

 

Хувцас – Хиртэй хувцас зүүдлэвэл нэр хүндээ алдана. Ноорхой хувцас зүүдлэвэл сайн сайхан ирээдүйд итгэж найдаж болно.

 

Хулгайч – Эмэгтэй хүнд бол шүтэн бишрэх хүн, айл гэрийн хувьд хууран мэхлэлт, хулгайчид хөөгдвөл гэр бүлд хэрүүл маргаан гарах.

 

Хундага – Хагалж байна гэж зүүдлэвэл найз нөхдийн хамт зугаацан наргиж цагийг өнгөрөөнө. Худалдаж авч байна гэж зүүдлэвэл ашигтай наймаа хийнэ.

 

Хуруувч – Танд удахгүй бусад хүнийг баярлуулах аятай боломж олдоно. Хуруувчаа гээчихлээ гэж зүүдлэвэл танд уй гуниг тохионо.

 

Хуримын бөгж – Хуримын бөгжөө өнгөлөг, гоёмсог болжээ гэж зүүдлэвэл амраг тань танд хайртай, үнэнч байна. Харин бөгжөө гээчихлээ гэж зүүдлэвэл уй гуниг тохиож болзошгүй.

 

Хус мод – Цэвэр ариун, эелдэг зөөлний бэлгэдэл болсон хус модыг зүүдлэвэл таны сэтгэл санаа ариусан шинэчлэгдэхийн шинж юм. Хэрвээ танд ямар нэгэн хүндрэл тохиовол таны хамгийн сайн сайхан, чанарууд тэр болгоныг давж гархад туслана.

 

Хутга – Хэрүүл маргаан.

 

Хурим – Сэтгэлийн зовлон эдлэнэ. Хуриман дээрх хэрүүлийн гэрч боллоо гэж зүүдлэвэл үхлийн тухай мэдээ авна. Ханьтайгаа хуримлаж байна гэж зүүдлэвэл үхэл. Хуримын ёслол дээр зочид нь гэгээн өнгийн хувцас өмссөн байвал сайн, харин бараан өнгийн хувцастай байвал муу. Хуулийн байгууллага – Ажиллаж байна гэж зүүдлэвэл та биеэ барих чадваргүй болохоор ар гэрийнхэндээ түрэмгий авир гаргаж болзошгүй.

 

Хумс – Өчүүхэн ашиг олохын төлөө багагүй хөдөлмөрлөнө. Хумсаа янзлаж байна гэж зүүдлэвэл та сэтгэлд нийцтэй ажил хийнэ. Хугархай буюу заваан хумс зүүдлэвэл ажил төрөл бүтэлгүйтнэ.

 

Хуруу – Хуруугаа түлчихлээ гэж зүүдлэвэл атаа жөтжжнд идүүлнэ. Тайрсан хураа зүүдлэвэл найз нөхдийн тань хэн нэг нь үхнэ. Харин гартаа таваас илүү хуруутай болжээ гэж зүүдлэвэл шинэ харьцаа холбоонд орно. Мөн ашиг хонжоо, өв хөрөнгө олно.

 

Хутга – Сайн хэрэг биш, ихэнхдээ ажил төрөл нурах, хэрүүл маргаан, хагацал зовлонг илтгэнэ. Зэвэрсэн хутга зүүдлэвэл хайртдаа урам хугарах, түүнээсээ салж хагацахыг илэрхийлнэ.

 

Хушга – Хушга зүүдлэвэл мөнгө санхүүгийн асуудалд амжилт олж, баясна.

 

Хүрэл хөшөө – Хэрвээ эмэгтэй хүн хүрэл хөшөөг харж байна гэж зүүдлэвэл түүний байлдан дагуулахыг хүсч буй хүн нүүр буруулна гэсэн үг. Харин хөшөө амьд юм шиг хөдлөж зүүдлэгдвэл эмэгтэй хайр дурлалын түр зуурын адал явдалтай учрана.

 

Хүүхэд – Хүүхдийг үнслээ гэж зүүдлэвэл амар амгалан, аз жаргалтай байна. Хүүхэдтэй тоглож байна гэж зүүдлэвэл ухаангүй хэрэг хийнэ. Нярай хүүхэд зүүдлэвэл ажил хэрэг сайжирч, бүх юм эмх цэгцтэй болно.

 

Хүүхэн – Хэрвээ та залуу бүсгүй зүүдлэвэл таны сайхан сэтгэл, сайн санаа хэзээ нэгэн цагт шагнагдана. Харин өөрөө залуу бүсгүй болчихсон байна гэж зүүдлэвэл таны амьдрал ёс зүйтэй, журамтай байгаа болохоор дээд хүчин таныг энэ зүтгэлийг тодорхой хэмжээгээр үнэлнэ. Иймэрхүү зүүд нь юм сайн талруугаа өөрчлөгдөнө гэдгийг заадаг. Гэхдээ энэ нь зөвхөн гадаад ертөнцөд төдийгүй мөн таны сэтгэл зүрхэнд ч томоохон өөрчлөлт гарахыг илэрхийлж байгаа.

 

Хүрхрээ – хязгааргүй хүсэл шуналаа барьж чадснаар хувь тавилангийн ивээлд багтана гэсэн үг.

 

Хүчил – Таагүй зүүд, ууж байна гэж зүүдлэвэл таагүй явдал тохиолдоно. Эмэгтэй хүний хувьд хүчил уух нь нэр хүндээ алдах, эрүүл мэндээ алдахын тэмдэг.

 

Хэвтэх – Гэртээ хэн нэгэнтэй, эсвэл мууртай хэвтэж байвал хэрүүл маргаан, өвчин зовлон тохионо. Хоёр эр хүнтэй зэрэгцэн хэвтэж байна гэж зүүдлэвэл ашигтай гэрлэлт. Харин орондоо ганцаараа байна гэж зүүдлэвэл зовлон гунигтай үедээ ч сэтгэлийн хат адлахгүй.

 

Хэнгэрэг – Хэнгэрэгний дуу сонсч байна гэж зүүдлэвэл та ойр дотны хүнээ юмуу, танд их чухал үнэтэй зүйлээ алдана гэсэн үг.

 

Хэлгүй – Хэлгүй хүн зүүдлэвэл танд гэнэтийн хачин явдлууд тохионо. Харин өөрийгөө хэлгүй болжээ гэж зүүдлэвэл зовлон зүдгүүртэй учрах буюу шударга бусаар хэлмэгдэнэ.

 

Хэрцгий авир – Танд хэн нэгэн хэрцгий хандаж байна гэж зүүдлэвэл ажил хэрэгт сэтгэл дундуур байх явдал тохионо. Харин өөр хүнд хэрцгий авир гаргахыг харж байна гэж зүүдлэвэл та ойр дотныхондоо хялбархан шийдэгдэхээргүй төвөг удна.

 

Хэрэм – Хэрэм зүүдлэвэл дотны найз нөхөд тань удахгүй тантай уулзана. Мөн түүнчилэн та ажилдаа амжилт олно. Харин хэрмийг алж байна гэж зүүдлэвэл бусдын дургүйцлийг төрүүлж ганцаардана. Хэрмийг энхрийлж байна гэж зүүдлэвэл гэр орон тань аз жаргалаар дүүрэн байна.

 

Хэрээ – Хэрвээ та модон дээр сууж буй хэрээг зүүдлэвэл удахгүй таагүй мэдээ дуулна. Хэрээ толгойн дээгүүр тань эргэлдээд байна гэж зүүдлэвэл бодит амьдрал дээр танд үхлийн аюул заналхийлж байна. Газар явж буй хэрээг зүүдлэвэл та аюулаас зайлж чадна, гэхдээ бүх юм тань замбараагаа алдана. Гэвч тэвчээртэй байвал байдал засарч амьдрал тань хэвийн болно.

 

Цагаан даашинз, эсвэл шувуу, амьтан – Зүрх сэтгэлийн асуудалд баярт явдал тохионо.

 

Цаг – Цаг зүүдлэвэл бирж дээр тогловол ашиг хонжоо олно гэсэн үг.

 

Цаасан шувуу – Тэнгэрт хөөрөн дүүлж буй цаасан шувуу зүүдлэвэл баяжих гайхам сайхан боломж олдовч та түүнийгээ алдана гэсэн үг.

 

Цай чанах – Гэнэтийн зочид ирнэ.

 

Цамхаг- Цамхаг зүүдлэвэл та амьдралаас ихийг авахыг хүсч тэмүүлдэг хүн юм.

 

Цаас – Цэвэрхэн бол цэвэр ариун явна. Харин эрээлж бичсэн цаас зүүдлэвэл хов жив дэгдэнэ. Хэвлэсэн цаас бол өөрийгөө зөвтгөж чадна. Цаазлуулах – Цаазын ажиллагааг харж байна гэж зүүдлэвэл таагүй явдал.

 

Цалин – Энэ төрлийн зүүд олон утгатай байна. Цалингаа авч байна гэж зүүдлэвэл одоо хийхээр төлөвлөж буй зүйл тань мөнгө санхүүгийн ашигтай байна. Харин хэн нэгэнд цалин өгч байна гэж зүүдлэвэл та юунд ч юм сэтгэл хангалуун бус байна. Цалинг тань багасгажээ гэж зүүдлэвэл хэн нэгэн таныг хорлож байна гэсэн үг. Харин цалингаа нэмүүллээ гэж зүүдлэвэл юу ч хийсэн ашиг орлого сайтай байна гэсэн үг.

 

Цамц – Цэвэрхэн бол эрүүл энх, аз жаргалтай байна. Бохир бол өвчин зовлон.

 

Царс мод – Саглагар царс модны дор унтаж байна гэж зүүдлэвэл та их нөлөөтэй ивээн тэтгэгч, хамгаалагчтай аж. Царс модруу авирч байна гэж зүүдлэвэл та амьдралаас хэт ихийг хүсч байна, хэрвээ шуналаа татахгүй бол байгаа бүхнээ алдана.

 

Цонх – Онгорхой цонх зүүдлэвэл амаа барих хэрэг тохиолдоно. Цонхноос уналаа гэж зүүдлэвэл зодоон цохиондоо хүртэл муудалцана. Шинэ цонх зүүдлэвэл уйтгарт автана. Цонхоороо орж байна гэж зүүдлэвэл ужиг өвчин.

 

Цом – Мөнгөн цомноос ус ууж байна гэж зүүдлэвэл бизнест ажил үйлс бүтэлгүйтнэ.

 

Цоож – Сандрахын тэмдэг. Онгойлгож байна, эсвэл түгжиж байна гэж зүүдлэвэл хэн нэгэн таныг хорлож байна гэсэн үг. Хэрвээ цоож эвдэрхий байвал таны хайр дурлал үл тоомсорлогдоно.

 

Цох – Биен дээгүүр тань цох явж байна гэж зүүдлэвэл ядуурна, эсвэл жижиг сажиг таагүй явдал тохионо. Харин цохыг алж байна гэж зүүдлэвэл сайн.

 

Цус – Цустай хувцас зүүдлэгдвэл дайснууд тань таны ажил төрөл, албан тушаал ахихад тань саад болох гэж байна.

 

Цөллөг – Маш муу зүүд. Хэрвээ та эх орноосоо хөөгдөж байна гэж зүүдлэвэл та эрт үхэж болзошгүй. Хүүхдийг хөөж байна гэж зүүдлэвэл ажил хэргийн түншүүд тань мэхлэнэ.

 

Цээж – Залуу эмэгтэй цээжиндээ шархтлаа гэ жзүүдлэвэл түүнд аюул заналхийлж буй хэрэг. Цээжээ халтар болжээ, эсвэл хатингаршчээ гэж зүүдлэвэл хайр дурлалдаа итгэл алдрах, олон өрсөлдөгчтэй тулгарах.

 

Цэцэг – Шинэ эд зүйл худалдан авна. Харин хатсан цэцэг зүүдлэвэл ажил алба бүтэлгүйтэнэ. Цэцгийн баглаа зүүдлэвэл та урьд нь төдий л сайн таньдаггүй байсан хамаатнаасаа багагүй хөрөнгө өвлөн авна.

 

Цэрэг – Маш таагүй явдал.

 

Цэцэрлэг – Зугаалж, салхилж байвал амжилтанд хүрнэ.Цэцэрлэгийн зэрлэг зулгааж байвал хорон муу санааг илрүүлнэ. Цэцэг түүж байвал аюултай өвчин тусч болзошгүй.

 

Чавга – Та өөрийнхөө өгөөмөр сайхан сэтгэлийн үрээр алдар хүндтэй болон . Идэж байна гэж зүүдлэвэл ихэд хүссэн зүйлээ авна.

 

Чандар – харж байна гэж зүүдлэвэл дайснууд тань таны нөлөөг ажил хэргийн хүрээнд багасгахыг хичээж байна. Харин та өөрийгөө чандарлуулж байна гэж зүүдлэвэл худалдаа наймаанд азгүйтэх, ингэхдээ бусдын нөлөөнд автаад азгүйтэх гэсэнүг.

 

Чихэр – Идэж байна гэж зүүдлэвэл санамсаргүй их бэлэг сэлт авна. Бусдыг чихрээр дайлж байна гэж зүүдлэвэл хуучны найзуудтайгаа цагийг таатай өнгөрөөнө.

 

Чоно – Таны эргэн тойронд бодлогогүй, хэнэггүй нэгэн байна. Тэр бодож санах юмгүйгээр таны нууцыг бусдад дэлгэж байна. Чоно алж байвал таныг хорлохоор зэхэж байгаа дайснуудаа дарна. Чоно улихыг сонслоо гэж зүүдлэвэл таны эсрэг бэлтгэгдэж байгаа нууц хуйвалдааныг илрүүлж, нэр цэвэр гарна.

 

Чулуу – Шидэж байна гэж зүүдлэвэл ховонд орох. Үнэт чулуу оллоо гэж зүүдлэвэл ажил төрөлдөө амжилт олно. Шавар шавхай – Санхүүгийн бэрхшээл учирна.

 

Шавьж хорхой – Өвчин зовлон зүдгүүрийг илэрхийлнэ.

 

Шагнал – Танил талаасаа дэмжлэг авсаны хүчинд та аз завшаантай учирна. Шагналаа бусдад өгч байна гэж зүүдлэвэл аз түр зуурын шинжтэй байна.

 

Шат – Шатнаас унаж байна гэж зүүдлэвэл худалдаа наймаа эрхлэгсдийн ажил алба бүтэмж муутай байхын илрэл. Шатаар дээш гарч байна гэж зүүдлэвэл зорилгодоо хүрнэ, амжилт олно.

 

Шатар – Тоглож байна гэж зүүдлэвэл ажил хэрэг зогсонги байдалд орно, өрсөлдөгчид бэрхшээл учруулна, бие өвдөнө. Шарх яр – Шившиг, нэр хүндээ алдах.

 

Шатаах – Цаас шатааж байна гэж зүүдлэвэл таагүй мэдээ хүлээн авна. Харин харж байвал дайсантайгаа нүүр тулахыг хэлж байна.

 

Шарвин – Идэж байвал бусдад гүтгүүлнэ. Шарвин идэхээс татгалзвал учрах гэж буй таагүй явдлаас зайлсхийж чадна.

 

Шидтэн – Шидтэнг зүүдлэх нь таны ажил хэрэг тань бүтэмжтэй байхын тэмдэг, танд аз завшаан тохиож, эд хөрөнгөтэй болно.

 

Шидэх – Чулуу шидэж байна гэж зүүдлэвэл хэн нэгнийг сэргийлэн хамгаалах хэрэгтэй болно. Харин тань руу довтолсон хүн руу та өөрөө чулуу шидэж байвал шударга, хянуур байсны үрээр муу юмнаас зайлсхийж чадна.

 

Шийгуа – Таагүй явдал, эсвэл жирэмслэн. Шилэн сав- Хоосон бол явуурна. Харин ямар нэгэн юмаар дүүргэсэн байвал амжилтанд хүрнэ.

 

Шийтгэл – Хүлээж байна гэж зүүдлэвэл та хүлээсэн үүрэгтээ дургүй байгаа тул хийхгүй байна гэсэн үг.

 

Шоргоолж – Хүнийг өдрийн турш жижиг сажиг таагүй явдлууд дагадаг. Шүдэнз – Бэрхшээл, элдэв асуудал ундарна.

 

Шүүр – Мөнгөнд үрэлгэн болно.

 

Шүд – Ихэвчлэн бидний ойр дотны хүмүүс, сайн найз нөхөдтэй холбоотой байдаг. Эрүүл, тэгш, сайхан шүд зүүдлэвэл амьдрал сайжирч, эрүүл саруул байцгаана. Шүд уналаа буюу шүдээ авахуулж байна гэж зүүдлэвэл үхэл хагацал тохионо.

 

Шүдгүй хүн – Өөрөө шүдгүй болжээ гэж зүүдлэвэл таны ажил албанд саад учирна гэсэн үг, мөн өвчин төлөвлөгөөг тань нураахаас сэргийл гэсэн үг. Шоргоолж – Үүрэн дээрээ бужигнаж буй шоргоолжийг зүүдлэвэл чимхлүүр хэцүү ажил. Шоргоолж барьж байна гэж зүүдлэвэл нэр хүндийг олно. Шош – Ашиг орлого өснө. Бие эрүүл энх байна. Азтай учрал тохионо.

 

Шоколад – Та өөрөөсөө хамаарах хүмүүсийг хэрэгцээтэй бүхий л зүйлээр нь хангаж чадна.

 

Шөнө – Харанхуй шөнө зүүдлэвэл таны ажил төрөлд томоохон сорил тулгарна.

 

Шувуу – Торонд хоригдсон шувуу зүүдлэвэл та гайхам их эд баялгийн эзэн болно.

 

Шувууны тор – Тор дүүрэн шувуу зүүдлэвэл маш их хөрөнгөтэй, өнөр өтгөн айл болохын тэмдэг.

 

Шулам – Мөнгө санхүүгийн тал дээр хохирол амсч болзошгүй.

 

Шуудуу – Шуудуунд унаж байна гэж зүүдлэвэл ажил бүтэлгүйтнэ, хувийн амьдралд бэрхшээл тохиолдоно.

 

Шумуул – Та зальтай, аюултай дайснуудын дайралтанд гуйвахгүйг хичээж байгаа ч хохирч болзошгүй байна. Харин алж байна гэж зүүдлэвэл та эцсийн эцэст бэрхшээлийг давж, хөрөнгө чинээтэй болно.

 

Эвшээх – Холын найз нараасаа таатай мэдээ авна.

 

Эд баялаг – Мөнгө санхүүгийн аз сорьсон үйлдэлд оролцоно, гэхдээ бүх юм сайн сайхнаар төгсөнө.

 

Эм – Хэн нэгэнд эм өгч байвал ажил төрөлдөө амжилт олно.

 

Эмч – Залуу бүсгүй эмч зүүдлэвэл тэр гоо сайхнаа дэмий зүйлд зарцуулна. Харин үнэхээр өвчтэй байж ийм зүүд зүүдлэвэл сэтгэл санаа хямрахын шинж.

 

Ээмэг – Баяр хөөр, хурим найр. Нөхөртэй хүмүүсийн хувьд хүүхэдтэй болно.

 

Эмэгтэй – Сурвалжит эмэгтэй зүүдлэвэл та хэн нэгний дэмжлэгтэйгээр өндөр байр сууринд очихыг хүсэж байна гэсэн үг. Хэрвээ энэ эмэгтэй инээмсэглэж байвал та зорилгодоо хурдан хүрнэ. Муухай харж байвал энэ оролдлогоо орхисон нь дээр.

 

Эмнэлэг – Гарч байна гэж зүүдлэвэл таныг хоролхоор оролдож байгаа дайснуудаасаа салж чадан гэсэн үг.

 

Өвчтэй хэвтэж байна гэж зүүдлэвэл өвдөж болзошгүйг сануулж байгаа хэрэг.

 

Эрвээхэй – Хий хоосон цуурхал. Харин барилаа гэж зүүдлэвэл нууц алдагдана гэсэн үг.

 

Эрдэс чулуулаг – Удаан хугацаанд зогсонги байсан ажил төрөлд сайн сайхан хандлага удахгүй гарахыг илтгэнэ.

 

Эргүүлэг – Таны ажил хэрэгт асар их аюул учраад байгааг, мөн нэр хүндээ алдаж болзошгүйг харуулна.

 

Эрдэнэсийн сан – Оллоо гэж зүүдлэвэл баяр баясгалан тохионо.

 

Эхнэр – Эхнэрээ сайхан зантай байна гэж зүүдлэвэл аз сорьсон үйл ажиллагаанаас багагүй ашиг олно.

 

Эр нөхөр – Эр нөхөртөө зодуулж байна гэж зүүдлэвэл эмэгтэйн таагүй үйлдлээс орон гэрт самуун үүснэ гэсэн үг.

 

Эрэгтуэй хүн – Царайлаг сайхан эр зүүдлэвэл та амьдралдаа сэтгэл хангалуун байхуйц эд хөрөнгөтэй болно.

 

Эрдэнэсийн чулу – Дүүрэн хүүдий зүүдлэвэл таны ойрын хүрээлэл өөрчлөгдөнө. Таныг бүхийл талаар дэмжигч хүмүүсийн дунд орно.

 

Эрвээхэй – Ногоон зүлэг, гоёмсог өнгийн эрвээхэй зүүдлэвэл ажил төрөл цэцэглэнэ. Харин нисч буй эрвээхэй зүүдлэвэл найз нөхдөөс сураг сонсоно.

 

Ээрүүл – Хэрвээ та ээрүүл зүүдлэвэл амьдрал тань урт агаар тэгш дардан байна. Та учиргүй өөдлөн дэвжихгүй ч мөн доройтон буурахгүй.

 

Эх – Амьд сэрүүнээр нь зүүдлэвэл элдэв асуудал ургана. Нас барсан байна гэж зүүдлэвэл хэрүүл гарна. Өвджээ гэж зүүдлэвэл таагүй явдал тохиолдоно.

 

Эхнэр – Эхнэрээ гоё болсноор зүүдлэвэл ажил хэрэг ундарна. Навсгар байгаагаар зүүдлэвэл ажил төрөл, биеийн байдал сайжирч засарна. Үзэсгэлэн төгөлдөр болсноор зүүдлэвэл шийдэхэд бэрх олон асуудал тулгарна.

 

Эцэг – Эцгийгээ үхжээ гэж зүүдлэвэл өв хөрөнгөө алдана. Өвдснөөр зүүдлэвэл сэтгэл дундуур байна. Талийгаач эцэгтэйгээ уулзаж байна гэж зүүдлэвэл буян нэмэж байгаа хэрэг.

 

Ядуурч хоосрох – Зүүдэндээ өөрийгөө ядуу болсон байхыг харвал амьдрал дээр бүх юм сайжирч, хөрөнгө мөнгө тань өснө гэсэн үг.

 

Явах – Намгаар хэсч явна гэж зүүдлэвэл таагүй явдал тохионо. Ус туулаад явж байвал баярлана. Ойгоор явж байна гэж зүүдлэвэл хэрүүл маргаан болно. Тал хээрээр явж байвал хоь живэнд өртөнө.

 

Ялаа – Уйтгар, гуниг, гутрал.

 

Ямаа – Эд баялаг өсөхийн бэлэгдэл. Харин залуу эмэгтэй ямааны сүү ууж байна гэж зүүдлэвэл удахгүй их баян хүнтэй гэрлэнэ.

 

Яндан – Яндангаар доошоо бууж байна гэж зүүдлэвэл гуниг гутрал тохионо.

 

Яр шарх – Яр шарх зүүдлэх нь сэтгэл санаа хямрахын бэлгэдэл. Харин шархаа боолгож байна гэж зүүдлэвэл таны гэгээн хүсэл мөрөөдөл биелнэ гэсэн үг.

 

Ятга – Ятганы гунигтай аялгуу сонсч байна гэж зүүдлэвэл таны хувьд ашигтай байсан ажил хэрэг таагүй төгсөнө. Харин эвдэрхий ятга зүүдлэвэл өвдөхийн тэмдэг. Дурлагсдын хувьд энэ зүүд нь хэлсэн үгнээсээ няцахыг илэрхийлдэг. Хэрвээ та ятга хөгжим дарж байна гэж зүүдлэвэл хайр дурлалд хэт итгэмтгий байснаас алдана гэсэн үг.

 

onigoo
Хєгжилтэй онигоонууд 1
Зурагтаар “Камертон”-ы Болдын дуу гарахад охин “Миний Болдоо” гээд л бөөн баяр болжээ. Удалгүй эгч нь Болдын дууг
аялахад охин,

-Та яагаад миний Болдын дууг дуулаад байгаа юм бэ?
-Болдоггүй юм уу?
-Болохгүй ээ. Би Болдыг хэнтэй ч хуваалцахгүй шүү.



*** *** *** ***

Багш сурагч охиноос
-Би чамд нэг хэрэм өгье. Дараа нь хоёрыг, дараа нь гуравыг өгсөн бол нийт хэдэн хэрэм болох вэ? гэж асуужээ.

-Долоо
-Анхааралтай сонс. Эхлээд нэг, дараа нь хоёр, сүүлд нь гурван хэрэм өгсөн бол хэд болох вэ?
-Долоо -Хн. Арай өөрөөр үзье. Нэг алим, нэмэх нь хоёр алим, нэмэх нь гурван алим нийт хэдэн алим болох вэ?
-Зургаа!
-Ашгүй минь дээ. Харин нэг хэрэм дээр хоёр хэрэм, тэгээд гурван хэрэм хэд болох билээ?

-Долоо!
-Яагаад долоо гэж?
-Надад, манай гэрт нэг хэрэм амьдарч байгаа юм чинь...


*** *** *** ***


Н.Энхбаярын шvvх хурал

Ерөнхийлөгч Н.Энхбаяр машинтайгаа хурд хэтрvvлэн яваад нэг доор 2 хvн мөргөчихжээ. Удалгvй шvvх хурал боллоо. Ерөнхийлөгч Дээд Шvvгчээс тодруулга авч байна.


Шvvгч: За тэр эхэлж мөргvvлээд таны машины урд талын цонхыг цөмлөөд ороод ирсэн нөхөрт бусдын эд хөрөнгийг санаатайгаар сvйтгэж, мөн машин хулгайлах гэж оролдсон хэргээр 3 жил ... Аа тэр мөргvvлээд 10-аад метр газар vсэрч бутан дунд унасан тээгэлж амьд гарсан нөхрийг, ... ммм, ... хэргийн газраас зугтах гэсэн оролдлого хийсэн хэмээн 4 жил хэмээн ялласугай!

*** *** *** ***



Цахилгаанчин

Хvний мууд дуртай
Хvйтэн цэвдэг цахилгаанчид
Хоёр гаргvй эрийн гэрт
Халтуур хийгээд явахдаа
Алга ташилтаар асдаг асаагуур зоосон байжээ.

*** *** *** ***



Дадлагын оюутан эмчээсээ:
- Багш аа. Та яагаад євчтєн vзэх бvрдээ "ямар хоол иддэг вэ?" гэж асуудаг юм бэ?"Онош тогтооход идсэн хоол тийм чухал байдаг юм уу?
- Vгvй хvv минь. Vзvvлсний хєлсєнд хичнээн тєгрєг шомбодож болох нь вэ гэж тооцоход чухал байдаг юм байхгvй юу.

*** *** *** ***


Гахайнууд Энхбаярыг тойроод

Энхбаяр хөдөө ажлаар явж . Тэгээд гахайн ферм дээр очиход нь сэтгvvлчид зургийг нь авчээ. Тэгээд тэр зургандаа ямар гарчиг өгөхөө ярилцжээ. " Энхбаяр гахайн дунд" ," Гахайнууд Энхбаярийг тойроод" гэх мэтээр олон нэр сэдсэн боловч аль нь ч таарсангvй. Тэгээд хамгийн сvvлд ингэж шийдэж гэнэ. " Баруун талаасаа гурав дахь нь Энхбаяр



*** *** *** ***


- Ерєнхийлєгч нь зарим ардыгаа араандаа зууна гэж юу гэсэн vг вэ?
- Албан тушаал яаж єєрчлєгдсєн ч нохой нохойгоороо л vлдэнэ.

*** *** *** ***


Yнэгний анчин Батаа

Батаа vнэг хєєж байлаа, Галлаад галлаад, оногдсонгvй... Аргаа барсан Батаа: сэнсээрээ цохь, сэнсээрээ цохь... Yнэг бултсаар... Батаа: - дээр нь дэвс, дээрээс нь дараад уна, Батаа онгоцоороо vнэг дээр хєрвєєсєн боловч хохирогч vнэг бултаж гараад зугтаажээ...



*** *** *** ***


- Монгол улсын иргэн МАХН-ын гишvvн иргэн vгээ чєлєєтэй хэлж болох уу?
- Болно оо. Хэрвээ тэрээр хилийн чанадад хараар болон ногоон карт хожоод яваа бєгєєд нутагтаа буцаж очих бодолгvй байгаа бол...

*** *** *** ***


Хvv ааваасаа асуув.
- Аав аа. Засгийн газрын vvдэнд яагаад харуул зогсдог юм бэ?
- Хулгайч, дээрэмчид, луйварчдыг нэвтрvvлэхгvй гэж.

- Гадагш нь уу, дотогш нь уу?

*** *** *** ***


Багабанди ерєнхийлєгчийн утас дуугарав.
- Нөхөр Багабанди. Энд тантай тун адилхан нэг хvн байна.
- Бууд!
- Гэхдээ сахлыг нь хусчихвал өөр болчихно шvv дээ.

- Өө тиим. Сайхан санаа байна. Сахлыг нь хусаад бууд!

*** *** *** ***


МАХН, АН-ын хоёр дарга холын зайд уралджээ. АН-ын дарга тvрvvлж МАХН-ын дарга сvvлджээ. Энэ тухай АН-ын хэвлэлд:
- Гvйлтийн тэмцээнд АН намын дарга Ц.Элбэгдорж тvрvvлж, МАХН-ын дарга М.Энхболд хамгийн сvvлд ирэв. МАХН- ын хэвлэлд:
-Гvйлтийн тэмцээнд нөхөр М.Энхболд хоёрдугаар байр эзлэж Ц.Элбэгдорж сvvлээсээ хоёрт ирэв гэж тус тус бичжээ.

*** *** *** ***


-Єєрийгєє ерєнхийлєгч гэж солиороод байсан євчтєн яаж байна ?
-Арай гайгvй ээ. Одоо єєрийгєє ерєнхий сайд гэдэг болсон.

*** *** *** ***


Мєрийн хєтєлбєрт нь тусгагдаагvй л бол намууд ямар ч шударга бус зvйлийг хараан зvхэж чаддаг.

*** *** *** ***



Архинд донтох євчтэй хvмvvс єглєє нь шартаад vхэхээ шахдаг бол эрх мэдэлд донтох євчтэй хvмvvсийн «буянаар» бvхэл бvтэн улс єглєє болгон л шарталттай явдаг.

*** *** *** ***


Статистик судалгаанаас vзвэл санал асуулгад оролцсон 100-н хvний 90 нь засгийн газрын бодлогыг сайшааж, харин арав нь бvрэн дэмжиж байгаа юм байна. Харамсалтай нь vлдсэн 2.5 сая хvнээс нь хэн ч ямар ч асуулт асуугаагvй байна.

*** *** *** ***


Шинэ хуучин шилийн сайн эрсийг дуурайж орчин vеийн малын хулгайч луйварчид шилийн богд дээр гараад тангараг єргєхдєє тоорой банди, тогос чvлтэм, чvлтэмийн улаан, намбарын энхбаяр, меиэгомын энхболдоо сонс гээд л хэлдэг болж гэнэ

*** *** *** ***


Засгийн газар сайн ажиллаж байна аа. Харамсалтай нь ард тvмэн тааруухан аж тєрж байна. Яагаад? Яагаад гэвэл ард тvмэн засгийн газарт ажилладаггvй болохоор.

*** *** *** ***


Сонгууль болохоос ємнє ирээдvйн ард тvмний тєлєєлєгчид нь vхэн vхтлээ ард тvмнийхээ тєлєє байж, чадах чадахгvй бvхнээ сонгогчдынхоо тєлєє хийнэ гэж амлацгаадаг. Харин сонгуулийн дараа ард тvмэнд зориулж 1,2,3,4,5 гэсэн нууц кодтой тєлєвлєгєєгєє хэрэгжvvлж эхэлдэг. Нууц коодыг тайлбал: 1 хvний цалинг 2 хvнд єгч 3 ээлжээр ажиллуулан 4 жилийн дотор 5 жил идэх юмаа хийлгэж авна даа.

*** *** *** ***


Жуулчин хєтлєгчєєсєє асууж байна гэнэ. -Уучлаарай танай энэ хєшєєн дээр чинь хаан чинь яагаад ийм сонин байдалтай байгаа юм бол? -Нєгєє юу л даа. Хааныг морь унаж байгаа байдлаар нь харуулах ёстой байсан ч хотын захиргааны гаргаж єгсєн мєнгє морины хєшєєнд нь хvрээгvй юм.

*** *** *** ***


Дэлхийн бvх армид Хятадтай дайн хийвэл олзны хvн авахгvй, бууж єгсєн болгоныг буудаж алах гэсэн нууц тушаалтай байдаг гэсэн.Харин Монголчууд энхийн цагт хvртэл хятадуудыг ажилчин болоод боссоор бєєнєєр нь оруулж ирдэг.

*** *** *** ***


Монголд сонгууль дууссан чинь бензин, талх, цахилгаан, усны vнэ нэмэгдээд тэнгэрт хадчихлаа. Болдог бол ахиад сонгууль явуулж юмны vнийг ахиад хэд хоног ч гэсэн бууруулах юмсан.

*** *** *** ***


- Ерєнхий сайдаа танай vvдэнд ямар аймар авилгачин царайтай амьтан сууж байна аа.
- Тэр чинь миний тєрсєн дvv, миний туслах шvv дээ.

- Єє уучлаарай. Би эвгvй vг хэлчихлээ. Та хоёр ямар адилхан юм бэ?

*** *** *** ***


УИХ – Ууж Идэхийг Хориглохгvй
ЗГ – Зуйрах Газар
БОЯ – Бvv Онил, Ялтай!
БХЯ – Байлдаад Хэрэггvй, Ярьчих
ТЄХ – Тєрийн Ємчийг Хуваа
ТУЗ – Тєлєєлєн Урьтаж Завш

Гааль – Гадаадаас Авчирвал Авилгал АЛЬ!
“ММ” агентлаг – “Монголын Магтуу” агентлаг
ТЗГ – Тээвэр Замбараагvйтvvлэх Газар

*** *** *** ***


Монголчууд биднийг буруу ярьж зєв ойлгодог улс гэдэг. Гэхдээ vг яриа гэдэг тухайн хvний соёл боловсролын толь байдаг. Ганц єгvvлбэр бvv хэл ганц vгний цаана асар их утга учир хариуцлага оршдог. Бvр ганц vсэг ташаарсанаас болж засаж болшгvй алдаа vр дагавар гарч болно. Хуучин цагт Ю.Цэдэнбал даргын нэрний *б* vсгийг гээж бичээд донгодуулж байсан тvvх ч байдаг. Ингээд зарим нэг *хэл халтирахуйг* сонирхуулья. 1. Арван тавны зар /дуу/ 2. Аргагvй амралт /дуу/ 3. Вандан уулын цэцэг /дуу/ 4. Барын арван хуруу /дуу/ 5. Дунд голын согоо /дуу/ 6. Хонин ороо морь /дуу/ 7. Хєх торгон жамц /дуу/ 8. Хулсан тэшvvр /дуу/ 9. Худгийн ногоо /дуу/ 10. Ум зандан сэрээ /дуу/ 11. Эргvv цагаан болжмор /дуу/ 12. Оюутны дайны газар 13. Цаг хасварын газар 14. Эмсийн сан 15. Бага ангийн баншаа би тамд хартай 16. Урдчилсан нам 17. Ерєнхий саад бараалхав 18. Намдорж, Гvнбалай 19. Намайг даагаад цэнгэ, намайг дараад цэнгэ 20. Улсын Их Гурил 21. Оюутнуудыг хєнгєлєв 22. Ирак болон АНУ явуулж алуулна 23. Ерєнхийлєгч сур харвав 24. Монголын сайхан vсгvй тэмцээн 25. Шvvхээр цагаалав 26. Хєдєєнийхєн малшиж амьдрал дээшлэв 27. Муу усны нvхний дэргэдээс Шагай мэдээлэв.

*** *** *** ***


Цєм цохиулсан шvдээ хуга цохиулсан гараараа тvvнэ гэдэг амаргvй ажил байдаг шvv. Эрхэм худалч луйварчин нэр дэвшиг УИХ-ын гишvvд ээ. Ард тvмний нэг л єдєр тэвчээр нь барагдана!



*** *** *** ***


-Дэлхий дээрх хамгийн азтай орлогч дарга гэж хэнийг хэлэх вэ? -Ромын пап ламыг л хэлэх байх даа. -Яагаад? -Єглєє сэрээд хана руу харангуут ерєнхий дарга нь цовдлуулчихсан байгааг харна гээд тєсєєл дєє.:

*** *** *** ***


Эрчvvдийн эмнэлгийн сурталчилгаа: “Манай эмнэлэгээр бэлгийн сулралтай 200 гаруй хvн ирж эмчлvvлсэн бєгєєд эмчилгээ дээд зэргийг амжилттай болж одоо тэд бvгд хvчирхийлэгч гаж донтнууд болоод аз жаргалтай сайн амьдарч байна”.

*** *** *** ***

Загвар ємсєгчдийн жор. Гарцаагvй vйлчилж найдвартай тураах жор Даваа гарагт- ганц алим Мягмар гарагт-ганц лууван Лхагва гарагт-нэг аяга тараг Пvрэв гарагт-тал банан Баасан гарагт-тvvхий тємс Бямба гарагт-мацаг барих єдєр Нямд- чандарлах газар руу!
shine vе
шилдгийг сонирхоорой
Хошин урлагийн салбарт тоглолт, арга барил, үзэгчдийг байлдан дагуулах чадвараараа өөрсдийн орон зайг тодорхойлсон хамтлаг бол “Шинэ үе” продакшны хамт олон билээ.
Үе үе үзэгчдддээ гайхалтай сюрприз барьдаг тус хамтлагийнхан инээдмийн баярыг угтаж энэ сарын 25-наас 28-нд UB palace-д шилдгийн шилдэг хөтөлбөрүүдээс бүрдсэн түүвэр тоглолтоо “4000” төгрөгөөр үзэгч танд толилуулахад бэлэн болжээ. Хошин урлагийн продакшнуудын тасалбарын үнээс болоод тэр бүр тоглолт үзэж чаддаггүй бол та нэг тасалбарын үнээр хосоороо тоглолт үзэх боломжтой байгаа аж. Дашрамд дуулгахад тус хамтлагийнхан мөнгөн хонхны дуутай хаварт зориулж шинэхэн тоглолтоо бэлдээд тун ч ажил ихтэй байгаа гэнэ. “Манай ангийн нууц” нэртэй энэхүү тоглолтыг 4 сарын 11-нээс эхэлж тоглохоор төлөвлөж байгаа аж.

emegtei hvn

Бүсгүй хүний имиж сүрчиг үнэртэн, уруулын будаг зэрэг олон зүйлээс бүрддэг. Мөн эмэгтэй хүний мөн чанар, амьдралдаа хандах хандлага нь будалт, үнэртний сонголт, хувцаслалт, биеэ авч яваа байдлаас харагддаг гэж үздэг. иймд эмэгтэйг гаднах төрх, хувцаслалтаар нь таньж болно.

 

Хурц зантай хатагтай: Зарим талаар эршүүд байх нь бий. Гадаад үзэмжиндээ тогтмол анхаардаггүй. Зөрүүд, хамгийн сүүлийн үеийн загварыг дуурайхаас эхлээд хувцаслалтандаа огт анхаарахгүй ч байж чаддаг. Албан ёсны хүлээн авалтан дээр богинохон юбкатай ч ирж магад. Нүдэнд тусахгүй будах дуртай.

 

Дур булаам хатагтай: Нарийн мэдрэмжтэй. Хувцсаа хэзээ ч хайш яааш өмсдөггүй. Цүнх, туфлийнх нь өнгө заавал хоршиж байдаг. Нүүрээ донжий нь тааруулж буддаг. Час улаан өнгөөр хэзээ ч уруулаа будахгүй. Зөөлөн үнэртэй сүрчгэнд дуртай. Зарим тохиолдолд хэт намбалаг юм шиг санагддаг.

 

Анхаарлын төвд байх дуртай хатагтай: Энэ хатагтай эрчүүдийн анхааралд өртөх дуртай. Ер нь хамт олон, найз нөхөд, тодорхой хүрээлэлд байхыг эрмэлздэг. Донжийг нь тааруулан хувцас, чамин үсний загвар, этгээд зүүлт сэлтээр бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Янз бүрийн хэлбэрийн даашинз, юбка, сарфанчик, гялгар цалгар цамц, хээ хуартай трико, өндөр өсгийт, элдэв төрлийн бүрх малгай.Энэ бүхэн тэдний хобби. Үнэндээ өөрсдөд нь ч зохидог.

 

Аж ахуйч хатагтай: Хувцаслалт, будалт зэрэгт төдийлөн анхаарал тавьдаггүй. Гэхдээ өмсөж зүүсэн бүхэн нь эдэлгээ сайтай, чанартай, гарын ая даахуйц байгааг та анзаарна. ээмэг, бөгж зүүвэл алтыг нь сонгоно. Элдэв янзын хуурамч эдлэлийг сонгох байтугай харах ч  үгүй. Өндөр өсгийтэй туфль, сорочик тэдний имиж. Жинхэнэ францын сүрчиг хааяа үнэртүүлэх нь бий. Найз нөхөддөө тусархуу, найдвартай, олон зангүй. Хавь орчмын хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг.

 

nike
Nike-ийн гоё дэлгүүр  (9 фото) 1


Nike-ийн гоё дэлгүүр  (9 фото) 2


Nike-ийн гоё дэлгүүр  (9 фото) 3


Nike-ийн гоё дэлгүүр  (9 фото) 4


Nike-ийн гоё дэлгүүр  (9 фото) 5


Nike-ийн гоё дэлгүүр  (9 фото) 6


Nike-ийн гоё дэлгүүр  (9 фото) 7


Nike-ийн гоё дэлгүүр  (9 фото) 8
Гоё зураг

Этот прекрасный мир-6 (13 фото)

Этот прекрасный мир-6 (13 фото)

Этот прекрасный мир-6 (13 фото)

Этот прекрасный мир-6 (13 фото)

Этот прекрасный мир-6 (13 фото)

Этот прекрасный мир-6 (13 фото)

Этот прекрасный мир-6 (13 фото)

Этот прекрасный мир-6 (13 фото)

Этот прекрасный мир-6 (13 фото)

Этот прекрасный мир-6 (13 фото)

Этот прекрасный мир-6 (13 фото)

Этот прекрасный мир-6 (13 фото)

Этот прекрасный мир-6 (13 фото)
Охин үрээ хайрла

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар ***зан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Minii burhan

Сайн байна уу? Та  бүхэнд  энэ өдрийн   өдрийн   мэнд  дэвшүүлье .  Намайг Очирхүү  овогтой   Ононтуул   гэдэг.    Би   ээждээ  захидал  бичихээр  шийдээд  энэ захидлыг  бичиж  сууна. Би, ээж, эгч,дүү гуравтайгаа хамт  амьдраад   аль хэдийнээ   дөрвөн  жилийг  ардаа орхижээ.  Яагаад   би ингэж хэлэв  гэвэл  манай аав  намайг 5-р ангид  байхад өөд  болсон юм  ээж  минь түүнээс  хойш  3  хүүхдээ  хүнээс  дутуу амьдруулахгүй  гэж  зүтгэж  байгаа  мянга мянган монгол бүсгүйчүүдтэй адил  бүсгүй  заяат  монгол   эмэгтэй.Би ээждээ зориулж тийм гоё бэлэг өгч чаддаггүй ч гэсэн сэтгэлээсээ бэлэг өгвөл гоё санагддаг юм.Ээж минь худалдагч хийдэг.Тийм учраас хүүхдүүдийнхээ төлөө наран мандахаас өмнө эртлэн босож аяга цай уух ч завгүй гэрээсээ гараад орой ажлаасаа ирдэг.Яг тэр үед нь би ээжийгээ ирэхэд нь бүх юмаа жигд хийчихсэн ,даалгавараа хийгээд сууж байвал ямар их баярлах бол оо?гэж боддог тэр бодол маань биелээсээ гэж хүсдэг шүү.Ийм учраас өнөөдөр би та бүхэндээ энэхүү захидлаа бичиж байгаа юм.Мөн би ээждээ болон энэ дэлхийн бүх ээж нартаа удахгүй болох “Олон улсын эмэгтэйчүүдийн мэнд хүргэж байна.Эх хүнийг юутай ч зүйрлэж болохгүй гэж боддог миний адил олон хүүхдүүд байгаа байх.Би ээждээ зориулж нэгэн шүлэг бичлээ та бүхэн сонирхон уу!

 

Хорвоогийн сайхныг үрдээ бэлгэлдэг

 

Хайрт таньдаа бид хаиртай

 

Сэтгэлийн хураар цэцэг ургуулж дэлбээлэгдэг

 

Сэмбэрүү заяат таньдаа баярлалаа

 

Сарнай цэцэг шиг улаанхан өнгөтэй

 

Сэтгэлийн минь амьд бурхан

 

 ижий таньдаа бид хайртай

 

Өдрийн тэнгэрт одод ховор шиг

 

Өөр хэнч үгүй амьд бурхан минь

 

(Нийт: 18)